Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/ Египт улсад хямралас гарахад нь зориулан санхүүгийн тусламж болгон 3 сая долларын тусламжийг санал болгоод байна.  АНЭУ-ын  шейх Халиф бин Зайед аль-Нахайян даваа гаригт Египетийн жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих 1,5 сая хөрөнгөтэй сан байгуулахыг үүрэг болгов. Түүнчлэн тус бүр 750 сая долларыг дэд бүтэц болон барилга барихад зориулах юм. Ийм хэмжээний хөрөнгийг янз бүрийн бизнесийн төсөл болгон гаргасан тухай эмиратын ХМХ-үүд мэдээлжээ. Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак 2-р сарын 11-нд босогчдын шаардсанаар огцорсон юм. Тэр  Египтийн Зэвсэгт хүчний Дээд зөвлөлд засгийн эрхийг шилжүүлсэн юм. Сүүлийн хэдэн долоо хоногт  тус улсад цэргийн эрх баригчдын эсрэг ард түмний шинэ давалгаа үүсч байна. Тэднийг ардчилсан өөрчлөлтүүдийг удаашралтай явуулж байна гэж буруутгаж байгаа аж.