0Иран улс “Аугаа зөнч 6”  пуужингийн сургуулилт хийх явцдаа дуунаас хурдан  “газар-дэлхий” пуужингийн ангиллыг туршихаар төлөвлөөд байна. Энэ тухай ираны Пресс TV  телевизийн суваг уламжиллаа. Уг пуужин нь агаарыг эсэргүүцэх сайн зохион байгуулалттай ажлын нөхцөлд болон цахим –радиогийн өрсөлдөөний өнөө үед  усан дээрх онгоцнуудыг устгах зорилгоор тусгайлан хийгджээ. Үүний өмнө Ираны ГХЯ мэдэгдэхдээ, энэхүү пуужин нь цөмийн цэнэглэгчийг тээх чадваргүй  болоод төлөвлөж буй туршилт НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчөөгүй гэж байжээ.Израиль болон АНУ нь энэхүү туршилтанд түгшиж буйгаа илэрхийлээд байгаа төдийгүй Ойрхи-Дорнодын бүс нутгийг бүхэлд нь устгаж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.