Аюулгүй байдлын баталгаа гаргаж өгвөл Ливийн удирдагч Муаммар Каддафи  засгийн эрхээс огцрохыг зөвшөөрчээ.  НАТО-гийн зарим гишүүдийн үзэж буйгаар буюу, тухайлбал, Франц улс нь ийм баталгааг түүнд олгож магадгүй байна гэж оросын “Коммерсант” сонины мягмар гаригийн дугаарт бичжээ.  Оросын нилээд том албан тушаалтан сэтгүүлчдэд Каддафи нь засгийн эрхийг өөрийн аюулгүй байдлын баталгаагаар солиход бэлэн байгаа гэж мэдэгджээ. Түүний ярьснаар,  энэ асуудлыг шийдвэрлэхэд Франц улс илүүтэй санаархаж байгаа бололтой. Парис Каддафийн дансан дахь мөнгөний талыг хааж,  түүнд болон түүний гэр бүлд олгоход бэлэн ажээ. Мөн түүнчлэн, Франц улс  ливийн хурандааг   энхийн замаар  огцроход  хүрэвл Гаагийн олон улсын шүүхээс зайлсхийхэд нь дэмжихээ амлажээ.  Өнгөрсөн  долоо хоногт олон улсын шүүх түүнийг баривчлах ордер олгосон юм.  Түүнээс гадна ливийн удирдагчийг эх оронд нь үлдээх асуудлыг  хэлэлцэж байна. Саяхан сөрөг хүчний Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустаф Абдель Жалиль Рейтэр агентлагт өгсөн ярилцлагадаа босогчид хурандааг амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл эх орондоо өнгөрөөхөд  татгалзах юмгүй гэжээ.