ОУ-ын төмөрлөг боловсруулах үйлдвэрийн салбар хямралын өмнөх түвшинд хүрлээ. Казахстан улсын Астана хотод болж байгаа олон улсын төмөрлөгийн аж үйлдвэрийн их хурал дээр оросын Аж үйлдвэр худалдааны яамны төлөөлөгч Алексей Пинчук энэ тухай мэдээллээ. Энэ жил ОУ-д 103 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх юм. Энэ нь хямрал эхэлсэн 2008 оныхоос 3%-иар их байгаа юм. Нисэх хүчний аж үйлдвэрийн хэрэгцээ нэмэгдсэн учир хөнгөн цагааны үйлдвэрлэл болон хар төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хурдтай өсөж байна. ОУ-ын төмөрлөгийн үйлдвэрүүд хямралд хамгийн их өртсөн билээ. 2008-2009 онуудад тэнд үйлдвэрлэл болон ажлын байр эрс хорогдсон билээ.