НҮБ-ын олон улсын комисс зохих  шалгалтыг давсан Оросын Онцгой байдлын яамны төв  отрядыг дэлхийн дээд зэргийн аврагчид хэмээн үзсэн байна. Орос улс ба хилийн чанадад 6 мянган хүний амь насыг аврасан отрядын мэргэжилтнүүд онц дүн авчээ. ОХУ-ын Онцгой  байдлын яамны эрэх аврах шуурхай төв отряд 600 гаруй гишүүнтэй. Гишүүн бүр нь таваас цөөнгүй мэргэжилтэй. Онцгой байдлын уршгийг арилгахдаа инженер, гал сөнөөгч, угсрагч, нохой сургагч, сэтгэл зүйчийн чадвартай байх ёстой. Түүнчлэн тэд шунгагч, ууланд аврагч, хавцал судлаачийн чадвартай. Хэдхэн минутын дотор тусламж үзүүлэхэд  бэлэн болдог. Аврагчид гай гамшгийн үеэр хүмүүст туслаж байна. Аврах эрэх отряд  нүүдлийн эмнэлэгтэй. Эмнэлэг  сэхээн амьдруулах, мэс засал хийх, онош тавих  тасаг, рентген, зүрхний бичлэг, цусны шинжилгээ хийх лаборатрориудтай. Энэ оны 1-р сард эмнэлэг Гаитид бүрэн хүч чадлаараа ажиллаа. Газар хөдлөлтэд нэрвэгдсэн 2000 орчим хүн түүний дотор 600 гаруй хүүхдэд тусламж үзүүлэв. Оросын эмч нар маш нарийн 170 мэс засал хийжээ.

     Олон улсын зэрэглэлээр аврах отрядуудыг  хөнгөн, дунд, хүнд ангилалаар хуваадаг. Хүнд ангилалын отряд эрэх аврах ажил хийх нэлээд сайн бэлтгэлтэй. Дэлхийд ийм 7 отряд шалгарсан. Оросын Онцгой  байдлын яамны төв отряд  8 дахь нь боллоо. Олон улсын шалгалт бол  хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож буй отряд бүрт чухал үе болсон гэж Оросын Онцгой байдлын яамны олон улсын үйл ажиллагааны газрын захирал Юрий Бражников хэлээд «Шалгалт маш буурьтай болсон. Техникийн үүдэлтэй сүйдэл, гай гамшигт маш ойртуулсан нөхцөлд 36 цагийн сургууль хийсэн. Сургууль Москва орчмын Ногинск хотоос холгүй явагдлаа. Олон улсын тэргүүлэх байууллагуудын мэргэжилдтнүүд болон шалгалтыг давсан нэр хүндтэй отрядуудын гишууд шалгахаар ирлээ. Манай отряд нааштай үр дүнд  хүрч, шилдэг отрядын нэг болсон. Зарим үзүүлэлтээр шалгах комиссын шалгуурыг ахиулсан. Энэ нь манай отряд дэлхийн ямар ч өнцег буланд ямар ч нөхцөлд хүмүүсийг аврах нэмэлт үүрэгтэй гэсэн үг» гэв.

    Төв отряд улс орныхоо болон олон улсын хэмжээнд 400 гаруй аврах ажиллагаа явуулаад байна. Турк, Афганистан, Кыргызстан, Тажикистан, Абхази, Югослави,Танзани гээд олон оронд тусласан юм. Мөн оросын иргэдийг Йемен, Афганистан, Иордани, Сири, Кипрээс нүүлгэхэд тусласан. Түүнээс гадна Хятад, Турк, Гаитид газар хөдлөлтийн уршгийг арилгахад оролцсон юм. Сүүлчийнн томоохон ажиллагаагаа газар хөдлөлт, цунамид нэрвэгсдсэн Японд явууллаа. Оросын Онцгой  байдлын яамны эрэх аврах төв отряд хамгийн хүнд нөхцөлд ажиллаж чадна гэсэн дүгнэлт комисс хийснийг Юрий Бражников тэмдэглээд «Эвдэрч нурсан төмөр бетон барилга байгууламжад дарагдсан хүмүүсийг олж аварч байна. Отряд дээд зэргийн технологиэр тоноглогдсон юм. Ийм технологи нурсан байшингийн дороос хүмүүсийг олж, аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломж олгож байна» гэлээ. Энэ нь НҮБ-ын хүрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсэн үйл хэрэг боллоо. Шалгалтыг давсаны дараа  Оросын Онцгой байдлын яамны төв отрядын хилийн чанадад гай гамшгийн уршгийг  арилгахад оролцох бэлтгэлд   урьдынхаас бага цаг хугацаа шаардагдана.