Нийтийн аюул заналыг хамтран тогтоон барихад өөрийн нөөцөө ашиглах чиглэлээ өөрчлөхийг ОУ, НАТО-д уриаллаа. Сочи хотод болж байгаа ОУ-НАТО-гийн Зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. Сайд ийм аюулуудын дотор алан хядах ажиллагаа, үйл олноор хөнөөх зэвсгийн хууль бус тархалт, мансууруулах бодисны дамын наймаа зэргийг хамаарууллаа. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс фог Расмуссен нарын оролцож байгаа Сочийн хуралдаанд Европын ПДХ нийтийн систем байгуулах асуудал, Ливийн өнөөгийн  байдал болон хямралтай бусад бүс нутгийн тухай хэлэлцэж байна.