Аюултай газар хөдлөлт, цунами, “Фукусима” АЦС-д гарсан осол зэрэг Япон улсад тохиолдсон гай гамшиг японы ард түмнийг оросын ард түмэнтэй улам ойртууллаа. Токиод айлчлал хийж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Сергей Нарышкин ингэж мэдэгдлээ. Болсон явдлыг оросууд өөрсддөө тохиолдсон гай зовлон мэт хүлээж авсан гэж тэр ярилаа. ОБЯ-ны аврагчид, газар хөдлөлтөд нурсан байшингуудын нурангийг арилгаж сүйрлийн хор уршгийг арилгахад оролцсон билээ. Япон улсад нээгдсэн оросын соёл урлагийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүний хувьд Нарышкин тэнд очоод байгаа юм. Орос үндэсний хоол амсаж үзэх, хувцсны загвар болон кино үзүүлэх, үзэсгэлэн зохиох, жүжиг, концерт тоглох зэрэг ажиллагаанууд хөтөлбөрт орсон байна.