Цагаан ордон терроризмтэй хийх тэмцлийнхээ шинэ стратегийг зарлан мэдээлэв. Баримт бичиг бодлогы нь буурьтай  өөрчлөлт тусгагджээ.Үүнээс хойш  хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулалгүй батлан хамгаалах ажиллагаанд л анхаарлаа төвлөрүүлнэ. АНУ «Лалын ахан дүүс» байгууллагатай яриа хэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа нь сонирхол татаж байна. Вашингтон хэт даврагсадтай эвсэж аз туршина  гэж шинжээчид үүнтэй холбогдуулан анхааруулав.Хилийн чанадад терроризмтэй  хийх  дайн эцэслэнэ гэж АНУ зарлан мэдээллээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Бреннанийн хэлснээр бол  АНУ хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахаас татгалзаж байна. Үүний оронд тусгай албад террорын бүлэглэлүүдэд тусад нь цохилт өгч, улс дотроо террорын эсрэг хүчин чармайлтад анхаарлаа төвлөрүүлэх юм. Террорын эсрэг стратегиа арга буюу өөрчилөсөн гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн Дорнодын судлалын төвийн тэргүүн Андрей Володин үзэж байна. Тэрээр хэлэхдээ  «Эдийн засгийн шалтгааныг юуны өмнө дурдах хэрэгтэй. Юу гэвэл АНУ-ын  өр ухаанд багтамгүй гэмээр хэмжээнд хүрсэн. Дотоодын өр нь 14 триллион 500 тэрбум долларт дөхсөн. АНУ зардлаа хэтрүүлж байна. Ийм зохисгүй бодлогыг цаашид баримтлавал  улс орны байдал улам хүндрэх юм. Ер нь террорын эсрэг стратеги нь оновчтой бус байсныг дурдмаар байна. Афганистан болон Иракад ялагдаж, Ливийн эсрэг ажиллагаан нь зорилгодоо хүрээгүй» гэв.

     АНУ лалын шашны эсрэг байлдан дайтахгүй байгааг Цагаан ордны төлөөлөгч ахин дурдав. «Аль-Каида» бол гол дайсан гэж тэрээр онцлов. Вашингтон Йемен, Сомали, Ирак, Пакистан, Хойд Африкийн орнуудын эрх баригчидтай нягт хамтран зохих ажиллагаа явуулна. Мөн Иран, Сири, Умард Солонгос зэрэг улсын талаархи бодлого нь бас өөрчлөгдөнө. Эдгээр улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж амласан байна. Дан гадаад улс төрийн ажиллагааны арга барилаар л зорилгодоо хүрнэ гэж Жон Бреннан мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон террорын эсрэг стратегийг зарлан мэдээлсний дараагаар сүржин мэдэгдэл хийлээ. АНУ-ын дипломат ажилтнууд «Лалын ахан дүүс» египетийн байгууллагатай харилцаа холбоо тогтоож, түүний тусламжтайгаар Египетэд «жинхэнэ ардчилал» тогтоох төлөвлөгөөтэй байна гэж тэрээр мэдээлэв. Орос улс арабын орнуудтай найрамдах, хамтран ажиллах нийгэмлэгийн ерөнхийлөгч Вячеслав Матузов мөн мэдэгдлийг ээлжит зальт ажиллагаа хэмээн нэрлэв. Тагнуулын төв газраас «Лалын ахан дүүс» байгууллагыг бүр өнгөрсөн зууны дундуур хяналтдаа авсан гэж тэрээр мэдээллээ. Энэ нь Усама бен Ладен ТТГ-ын тагнуул байсан гэх мэт цуу яриаг даруй санууллаа. Вячеслав Матузов хэлэхдээ : «Лалын ахан дүүс» хөдөлгөөнийг олон улсын биеэ даасан байгууллага гэх нь Туркийн жишээгээр эдгээр улсад лалын аядуу бодлогот  хүчинийг бий болгох төлөвлөгөөг халхавчласан санаанаас зохиосон бүдүүвч юм. Үнэн чанартаа АНУ-ын ТТГ-ын л бүрэн хяналтад байх Туркийнхээс илүү хатуу байр суурь баримтлах улс төрийн өөр агуулгатай   лалын хүчин бий болгохыг оролдож байна. Энэ нь тун аюултай хандлага» гэв. «Лалын ахан дүүс» хөдөлгөөнийг олон орон түүний дотор Орос улсад хэт даврагч байгууллагын хувьд хориглосныг шинжээчид дурдав. Еипетийн шинэ эрх баригчдаас Ирантай харилцах харилцааг төлөвшүүлэх замаар хийсэн анхны алхамууд тодорхой  агуулгатай байна. Иймээсс дээрх түншлэл гэгч АНУ-д хор холбогдолтой болж мэднэ гэж дорно дахиныг судлаачид анхааруулж байна.