Таван толгойн коксжсон нүүрсний орд газрыг эзэмших тухай тендерт гадаадын гурван компанийг Монгол улс ялагчаар тодорууллаа. Ялагчдын дунд “Оросын төмөр зам”(«РЖД») нээлттэй хувьцаат компани тэргүүтэй орос, япон, солонгосын хамтарсан нэгдэл орсон байна. Монголын засгийн газрын эх сурвалж энэ тухай мэдээлсэн байна.Энэ орд газрыг эзэмших эрхийн төлөө асар шаргуу тэмцэл явагдсан бөгөөд үүнийг “нүүрсний Клондайк” гэж зүй ёсоор нэрлэж болох юм. Таван толгой нь дэлхийн коксжсон нүүрсний томоохон орд газар гэж мэргэжилтнүүд үнэлдэг юм. Нийт нөөц нь 6 тэрбум тонн бөгөөд үүний 40% нь өндөр илчлэгтэй коксжсон нүүрс юм. Монгол улсын парламент 7-р сарын 11 гэхэд батлах ёстой ялагчдын дунд америкийн Peabody Energy Corp  “ОТЗ” нээлттэй хувьцаат компани тэргүүтэй орос,япон солонгосын хамтарсан нэгдэл, хятадын Shenhua болон японы Mitsui & Co компаниудын нэгдэл орсон байна. Таван толгойн  орд газрын баруун хэсгийг энэ гурван нэгдэл хамтран эзэмшиж магадгүй гэж үзэж байна.

   Иймэрхүү харилцан буулт хийлтийн сонголт нь шинжээчдийг гайхуулсангүй, учир нь энэ нь Улаанбаатарын гадаад эдийн засгийн үндсэн зарчимд тохирч байгаа юм. Олон гүрэн улсын ашиг сонирхолын огтлолцлол дээр байдаг Монгол улс, дэлхийн бүх тоглогчидтой хамтран ажилсны үр дүнд ашиг олохыг хийчээдэг юм. Монгол улс, Хятад улсын хэт нөлөөнд автахгүй байх, Орос, Япон, Солонгос улсуудад экспортын зах зээлээ олох зэргээр хөрш орнуудын геополитикын нөлөөг тэнцвэржүүлэхийг байнга оролдож байдаг юм. Мөн Монгол улсад Дэлхийн банк болон ОУВС-гаас олгох санхүүгийн тусламж нь хамааралтай АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Монгол улс хичээж байна. Хятадын ашиг сонирхолыг тооцож үзэхгүй байх арга тухайн үед байгаагүй гэдгийг монголын улстөрчид тэмдэглэж байна. Хятад улс бол чулуун нүүрсний томоохон хэрэглэгч, ойрын хөрш, санхүүгийн асар их нөөцтэй улс билээ. Тэгэхдээ Хятад улсаас нэг талын хамааралтай болно гэдэг Монгол улсын хувьд үнэхээр аюултай юм. Хэрвээ Хятад улс таван толгойн төслийн гадна үлдсэн бол монголын нүүрсэнд бойкот зарлаж чадах байсан. Тэгвэл монголын нүүрс олборлогчид хүнд байдалд орох байсан юм. Таван толгойг хятадуудад бүрэн өгч хэзээч болохгүй гэж монголын шинжээчид үзэж байна. Монгол улсад хятадын зориудаар үнэ унагах бодлогыг сайн санаж байна. Үүний улмаас ямааны ноолуурын салбарт монополь тогтоож монголын ноос боловсруулах үйлдвэрүүдийг дампууруулсан билээ.

   Харин Таван толгойн хувьд тэнцвэрийг олж чадлаа. Ази тивд нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө Хятад улстай байнга өрсөлдөж байгаа АНУ энэ төсөлд орж чадлаа. Энэ байдал нь зохих хэмжээгээр Бээжинг тогтоон барих болно. ОТЗ компанитай түншлэнэ гэдэг АНД-н зах зээл рүү гарах боломжийг бий болгож байгаа юм гэж ОШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол улсын секторын эрхлэгч Владимир Грайворонский тэмдэглээд: «Таван толгойгоос шинэ төмөр замыг хятад руу биш зүүн хойд зүгт байдаг Чойбалсан хот руу тавих юм. Эндээс Транссибирийн гол төмөр замд  нийлж монголын нүүрсийг гуравдах орон руу оросын Алс Дорнодын боомтыг ашиглаж гаргаж болох юм. Хүлээн авагчид нь Япон, Солонгос зэрэг улсууд байж болно» гэж тэр ярилаа.  АНД-н хүчирхэг хэрэглэгчидэд монголын нүүрсийг хүргэх бодитой тээврийн сүлжээгээр хангаж чадах нь Орос, Япон, Солонгос улсуудын нэгдлийн өрсөлдөх чадвартай давуу тал юм. Тус нэгдэл нь төмөр замын шинэ сүлжээ барихаас гадна УБТЗ-ийг шинэчлэх ажлыг хийх санал гаргаад байна. ОТЗ компанийн санал болгож байгаа оросын боомтыг ашиглан нүүрс нийлүүлэх схем нь хэрэглэгч Япон, Солонгос, Энэтхэг улсуудын сонирхолыг татаад зогсохгүй Монгол улсад борлуулатын зах зээлээ бодитойгоор өргөжүүлэх сайхан боломжийг нээж өгч байна. Иймэрхүү эрсдэлгүй бодлого нь Монгол улсын төвийг сахисан, тэнцвэржүүлсэн бодлогын ашиг сонирхолд нийцэж байгаа юм.