Оросын сагсан бөмбөгчдийн эмэгтэйчүүдийн  шигшээ баг Польшид болсон Европын аврага шалгаруулах тэмцээний алтан медаль хүртлээ. Манай баг тивийн гурван удаагийн аварга болж буй, 2012 онд Лондонд болох Олимпийн наадамд шууд оролцох эрх хүртэв. Оросын эмэгтэй сагсан бөмбөгчид Чехийн багийн гишүүдийг шигшээ тэмцээнд итгэлтэй хожоод туркийн тамирчидтай халз тоглов. Энэ нь олонхийн хувьд гэнэтийн явдал болсон. Юу гэвэл  туркийн эмэгтэй сагсан бөмбөгчид энэ удаагийн улиралд шалгарна гэж хэн ч бодохгүй байлаа. Тэд урьд нь Белорус, Черногори, Франц улсуудын эмэгтэйчүүдтэй тоглож хожсон байна. Оросын тамирчид урьд нь тус багийн гишүүдтэй тоглосон болохоор хүч чадлы нь сайн мэдэж байлаа. Хамгийн гол нь тоглолтод зөв хандаж, хүчээ зохистой хуваарьлах шаардлага гарав. «Бид итгэлтэй байж ялах ёстой. Учир нь манай багийн хувьд туркийн эмэгтэй сагсан бөмбөгчид албан ёсны өрсөлдөгч хэзээ ч байгаагүй.Өрсөлдөгчөөсөө илүү хүч чадвартайгаа ойлгож байсан учраас сэтгэл зүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Ямар ч болов туркийн шигшээ багийн гишүүд сайн тоглосон» гэж тэмцээний дараа ОХУ-ын шигшээ багийн гишүүн Мария Степанова хэллээ.

     Оросын багийн гишүүдийн тэмдэглэсэнчилэн  энэ удаагийн ялалт тамирчид, дасгалжуулагч, эмч, менежер нарын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Оросын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александр Красненков тамирчин бүр  үүргээ ухамсарлаж, хүч чадвараа бүрэн ашиглаж  сайхан  уур амьсгалыг бүрдүүлж чадсан гэв. Польшид  авсан алтан медаль түүний удирдлагаар сагсан бөмбөгчдийн  гаргасан анхны томоохон амжилт болов. «Европын аврага шалгаруулах тэмцээнд сайн бэлдсэн ч зөв тактик баримтлахгүй байлаа.Дасгалжуулагчид чухам тактикийн алдагдлыг илрүүлж зассаны дараа тоглолт өөрчлөгдсөн. Тоглогч бүрт таарах үүргийг олж даалгасан» гэж Александр Красненков хэллээ.

     Тоглолт нэлээд өрсөлдөөнтэй болсон гэж Оросын шигшээ багийн ахлагч Светлана Абросимова инээмсгэлэн хэлээд «Энэ удаагийн тэмцээн маш хүнд болсон. Заавал түрүүлэх хэрэгтэйг ухамсарлаж алдаа гаргахаас сэрэмжлэсэн» гэв. Ингээд оросын шигшээ баг 59:42 харьцаатайгаар итгэлтэй ялав. Елена Данилочкина европын аврага шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг тоглогч болсон хийгээд «сагсны тор хайчлах эрхэм » хүндэт үүргийг Илона Корстинд даалгажээ.Тэр хэлэхдээ «Бид 1-р байр эзлэх ганцхан зорилготой л байсан. Орос бол тивийн хамгийн хүчтэй сагсан бөмбөгийн орон гэдгийг харууллаа. Түүнээс гадна Олимпийн тоглолтод шууд оролцох эрх хүртсэндээ маш баяртай байна» гэв. Лондоны  Олимпид шууд оролцох эрх ганц багийн гишүүдэд олгосон. 2-р байрнаас 5 дахь хүртэл байр эзлэсэн Турк, Франц, Чех, Хорват улсуудын эмэгтэй сагсан бөмбөгчид урьдчилсан тэмцээнд оролцох ёстой. Оросын шигшээ багийн гишүүд улс орныхоо сүлд дуулалыг хоолой нийлүүлэн дууллаа. Удахгүй тэд дөрвөн жилд зохиогддог Олимпид бэлдэж эхлэх юм.   

Гэрэл зураг