ОУ-ын нийслэлийн Эдийн засгийн дээд сургууль дээр Франц улсын ГХ-ийн сайд Ален Жуппе үг хэлэхдээ ливийн зохицуулалтад Москва үндсэн тоглогч болж чадах юм гэж мэдэгдлээ. Франц улс Ливид НҮБ-ын АЗ-ийн 1973 оны тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэж тэрээр мэдэгдлээ. Жуппегийн энэ мэдэгдэл үнэн байдалд нийцэхгүй байна гэж шинжээчид үзэж байна. Францийн зэвсгийг ливийн босогчидод нийлүүлснийг нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд энэ тухай 1973 оны тогтоолд огт заагаагүй юм. Парисын дипломат бус энэ ажиллагааны тухай 6-р сарын 30-нд Фигаро сонин мэдээлсэн юм. Сонинд мэдээлснээр Триполиос өмнө зүгт оршдог ууланд амьдардаг берберийн омгийг франц улс нууцаар зэвсэглэж байгаа юм байна. Тэдэнд гранат шидэгч, танк эсэргүүцэгч удирдлагтай пуужин, пулемет болон автоматуудыг агаараас хаяж өгч байна. Францийн жанжин штабын төлөөлөгч хурандаа Тьерри Буркхард “парашютын нийлүүлэлт” хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгэхдээ хөнгөн зэвсэг, сум хэрэгсэл байсан гэж мэдэгдсэн. Харин НАТО-гийн албан ёсны төлөөлөгчид нийлүүлэлтийн тухай мэдээг хүлээн зөвшөөрөөгүй байна. Парисын үйл ажиллагаанд НҮБ-ын тогтоолд харшилсан зүйл огт алга байна гэж барууны дипломатчид батлахаас өөр өөдтэй арга олсонгүй. Энэ найрал дуунд АНУ-ын төрийн департмент, мэдээж хэрэг францийн гадаад улс төрийн байгууллага дуу хоолойгоо нийлүүллээ. Харин НАТО-гийн удирдлага, эвслийнхэн энд огт хамаагүй гэж мэдэгдлээ.

    ОУ-ын дипломат байгууллагынхан тэр өдөр нь л Парист асуулга илгээсэн юм. ГХ-ийн сайд Сергей Лавров хэлэхдээ: «Мэдээллийг ил тод байлгах тухай тохиролцооны дагуу ОУ, Франц улсад францийн тал ливи улсын босогчидод зэвсэг нийлүүлж байгаа тухай асуулга явуулсан юм. Хариуг хүлээж байна. Хэрвээ энэ нь батлагдах юм бол харилцан зөвшилцсний үндсэн дээр баталсан НҮБ-ын тогтоолыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг болно» гэлээ. НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ. Ливийн босогчидод зэвсэг нийлүүлсэн эсэх асуудлыг Москва Парис хоёр аль болохоор хурдан шийдэх ёстой гэж Дмитрий Рогозин хэлсэн байна. Барууныхан нэг л итгэл муутай, болхи тайлбарлаад байгаа юм. Барууныхны үзэж байгаагаар хөөрхий Москва НҮБ-ын тогтоолыг буруу ойлгоод байгаа мэт харагдаад байгаа бололтой. НҮБ-ын АЗ-ийн 1970, 1973 оны тогтоолууд ливийн сөрөг хүчинд өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл нийлүүлэхэд саад болох ёсгүй гэж АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Марк Тонер үзэж байгаа юм байна. Харин Улс төрийн судалгааны олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Марченко НАТО-гийн “тайлбарыг” «Оросын дуу хоолой» радиод тайлбарлахдаа дипломат ярианы хэлбэрт баригдаж чадсангүй тэвчээр алдаад гээд «Миний бодлоор тэд тогтоолын зүйл ангиудыг аль хэдийнээ нулимаад өөрсдийнхөө хэрэгтэй гэсэн зүйлийг л хийж байна. Энэ бол бүр доод түвшингийн хар мэхтэй болхи арга бач юм. Сүүлийн үед эвслийн цэргийнхэн олон мянган энгийн номхон иргэдийн амь насы нь хороосныг юугаар тайлбарлах вэ? Франц улс сая Ливид өөрийнхөө нэр төрийг гутаасан шиг сүүлийн 10 жил нэрээ гутааж байгаагүй гэж би бодож байна» гэж хэллээ.Ливийн энгийн номхон иргэдийн дунд “маш бага” хохирол гарсан гэдгийг Парис тогтоолын хүрээнд ажиллаж байгаа баримт болгож байгаа нь маш эргэлзээтэй юм. Тэгээд ч ямарч баталгаа байхгүй байна.