Орос, хятадын сүүлийн 10 жилийн харилцаа нь идэвхтэй хөгжил болон шинэ аюул заналтай хамтран тэмцэхэд зориулагдлаа. БНХАУ-ын ГХЯ-ны орлогч сайд Чэн Гопин өнөөдөр энэ тухай мэдэгдлээ.Найрамдал хамтын ажиллагаа, сайн хөршийн тухай  орос, хятадын гэрээний арван жилийн ойд зориулсан олон улсын бага хурал дээр тэр үг хэлсэн юм. Москва, Бээжин хоёр ирээдүйд хоёр улсын стратегийн ашиг сонирхолыг тооцсон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Бие биеийнхээ аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэж, харилцан дэмжлэгийг өргөжүүлж, улс төр, стратегийн харилцан итгэлцэлийг бэхжүүлэх нь Орос, Хятад улсуудын үүрэг билээ. Орос, Хятад улсууд дэлхийг олон туйлтай болгох, олон улсын харилцааг ардчилахын төлөө тэмцэж байна гэж хятадын дипломатч хэлсэн байна.