ОУ-ын буддын сүмүүдэд жил бүр болдог Майдар бурханы хурал хуралдаж байна. Энэ хурлыг ирээдүйн Будда бурханд зориулдаг юм. Энэ Будда бурхан хүн төрөлхтний хамгийн хүнд хэцүү үед ирж тэднийг төөрөгдөл болон бузар булай шунал тачаалаас аварна гэдэгт буддын шашинтууд итгэдэг юм. Баярын үеэр лам нар Ганжуурын 108 ботиос уншдаг билээ. Будда бурханыг газарт хурдан морилуулахын тулд мөргөл үйлдэж, идээ будаа өргөдөг байна.