Таван толгойн коксжсон нүүрсний орд газрыг эзэмших тухай тендерт гадаадын гурван компанийг ялагчаар Монгол улс тодорууллаа. Ялагчдын дунд “ОТЗ” нээлттэй хувьцаат компани тэргүүтэй орос,япон солонгосын хамтарсан нэгдэл ялагчдын дунд орсон байна гэж “Нью-Йорк таймс” сонин мэдээллээ. Мөн америкийн Peabody Energy Corp. компани болон хятадын Shenhua, японы Mitsui & Co компаниудын нэгдэл орд газрыг эзэмших эрх авч магадгүй байна. Одоо ялагчдыг Монгол улсын парламент батлах ёстой. Тус орд газрын баруун хэсгийг энэ гурван нэгдэл хамтран эзэмшиж магадгүй гэж үзэж байна. Тендер зарласан Таван толгойн баруун хэсгийг эзэмших зардал нь 7,3 тэрбум доллар юм. Энэ орд газар нь 5 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй билээ. ОТЗ компанийн тэргүүлж байгаа энэ нэгдэлд “СУЭК” НХК, Кореан Ресурс Корпораишн компани тэргүүтэй Өмнөд Солонгосын мөн Иточу, Сумитомо компаниуд багтсан Японын түншүүд тус тус багтаж байгаа юм байна.