0НАТО-гийн Ливи улсад явуулж байгаа үйл ажиллагаа олон улсын хууль эрх зүйг хүндэтгэн үзэх талаар авсан үүргээ биелүүлж байгаа гэхэд эргэлзээ төрүүлж байна гэж ОУ-НАТО-гийн Зөвлөлийн /ОНЗ/ хуралдаан эхлэхийн өмнө Сочид хотод ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Александр Грушко “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Олон улсын хууль эрх зүйг хүндэтгэн үзэх явдал ОУ, НАТО-гийн харилцан хамтын ажиллагааны үндэс суурь болж байгаа билээ гэж тэрээр ярилаа. Байнгын төлөөлөгчдийн түвшингийн ОНЗ-ийн хуралдаан өнөөдөр Сочи хотод эхэллээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс фог Расмуссен тэргүүтэй төлөөлөгчдийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хүлээж авна. Европын ПДХ систем байгуулах асуудал болон Ливи улсын байдалд онцгой анхаарал хандуулах болно. Ливи улсын талаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг урьд нь НАТО өөртөө хүлээсэн билээ. Ливи улсад эвслийн сүүлд явуулсан ажиллагаа нь АЗ-ийн тогтоолын хүрээнээс хальсан гэж ОУ үзэж эрс шийдэмгий шүүмжилж байгаа юм. Ливид явуулж байгаа эвслийн ажиллагаа НҮБ-ын тогтоолын хүрээнд хатуу мөрдөгдөх ёстой гэсэн байр суурийг ОУ баримтлаж байна. Энэ бүхэн нь эвслийн хамтарсан үйл ажиллагаа болон түүний гишүүдийн ажиллагаанд хамааралтай юм. ОНЗ-ийн хуралдааны өмнө нийтлэгдсэн Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд энэ тухай өгүүлсэн байна. Европын ПДХ нэгдсэн систем байгуулах нь энх тайван, аюулгүй байдлын нэгдсэн орон зай байгуулах замд хийж байгаа мэдэгдэхүйц алхам болохсон билээ. Европын ПДХ хэрэгсэл, оросын цөмийн тогтоон барих хүчний эсрэг чиглээгүй гэсэн баталгааг Москва гаргуулахыг хүсэж байгаа юм. Европын ПДХ системийн бүтэц тэгш эрхийн үндсэн дээр суурилсан байх ёстой гэж ОУ үзэж байгаа юм. ОХУ болон НАТО-гийн энэ асуудлаарх хамтын ажиллагааны ил тод байдал, итгэлцлийг ПДХ системийн тогтолцоот үзэлд тусгасан байх ёстой. Хуралдаанд оролцогчид нийтлэг аюулгүй байдлын хүрээний цаг үеийн асуудлыг хэлэлцэх болно.