Тайланд улсад болж байгаа бүх ардын сонгуулийн exit polls дүнгээр “Пыа Тай” сөрөг нам парламентын доод танхимын суудлын гурвны хоёрыг эзлэх төлөвтэй байна. Сөрөг хүчний гол өрсөлдөгч бол ерөнхий сайд Абхисит Ветчачивагийн Ардчилсан нам юм. Энэ сонгуульд нийтдээ 10 нам оролцож байна. “Пыа Тай” нам нь авилгын хэргээр эх оронд нь эрэн сурвалжилж байгаа ерөнхий сайд асан Таксина Чинаватаг дэмждэг юм байна. Өнгөрсөн жилийн хавар улс төрийн энэ хоёр хүчний хооронд болсон сөргөлдөөний улмаас Бангкокын гудамжинд ширүүн мөргөлдөөн болж 90 гаруй хүн амь насаа алдсан билээ.