НАТО, Ливи улсад явуулж байгаа үйл ажиллагаараа олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг нь найдваргүй гэдгээ харуулж байна. Оросын ГХЯ-ны орлогч сайд Александр Грушко, “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Өнгөрсөн оны 12-р сард Лиссабонд болсон дээд хэмжээний уулзалт дээр эвсэл олон улсын эрх зүйг хүндэтгэн үзхээ амалсан стратегийн тунхаглалаа баталсан гэдгийг тэр снанууллаа. НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хүрээнээс халиад байгаа Ливи улсад явуулж байгаа үйл ажиллагаараа НАТО лиссабонд хүлээсэн үүргтээ үнэнч байна гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэж Грушко тэмдэглэлээ. Сочи хотод 7-р сарын 4-нд болох ОУ-НАТО-гийн Зөвлөлийн явуулын хуралдааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Ливийн асуудал орсон гэж тэр мэдэгдлээ.