Байнгын төлөөлөгчдийн түвшинд болох ОУ-НАТО-гийн зөвлөлийн явуулын хуралдаанд оролцохоор Хойд атлантын эвслийн өндөр хэмжээний төлөөлөгчид өнөөдөр Сочи хотод хүрэлцэн ирж байна. 2014 оны Олимпт маш шаргуу бэлтгэж байгаа хотыг өнөөдөр тэдэнд үзүүлэх ба 7-р сарын 4-нд эвслийн болон оросын ГХЯ, БХЯ-ны удирдагчид оролцсон  ОУ-НАТО-гийн зөвлөлийн хуралдаан болно. Энэ зөвлөлийн хүрээнд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес фог Расмуссентэй ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев биечлэн уулзахаар төлөвлөсөн байна. ОУ, НАТО-гийн харилцааг хөгжүүлэх ээлжит халз ярилцлагад хүйтэн дайны үеэс өвлөгдөн үлдсэн хэсэг, сүүлийн 10 жилд бий болсон хэсэг зэрэг нилээд амаргүй асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Алан хядах ажиллагааны аюулын эсрэг ажиллагаа ба пуужингийн эсрэг бамбайн тухай асуудлууд албан ёсны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан юм. Харин яриа хэлэлцээ энэ хүрээнээс халих нь ойлгомжтой болоод байна. Европын ПДХ системийн талаар АНУ-ын гаргаад байгаа хүчин чармайлттай ижил даяаршлыг хамарсан ПДХ систем байгуулах тухай ОУ-ын санал санаачлага зэрэг хэлэлцэх асуудал хангалттай байна. Дэлхийн янз бүрийн бүс нутагт явуулж байгаа НАТО-гийн идэвхтэй үйл ажиллагаа тэр дундаа НҮБ-ын мандатын хүрээнээс халиад байгаа Ливи улсад явуулж байгаа барууныхны ажиллагааг бас хэлэлцэх болно. Талуудын практик хамтын ажиллагаа болон итгэлцлэл хангалтгүй байна. Бодит дайсан гэж үзэн ОУ-ын эсрэг НАТО цэргийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хийсээр байгаа явдлыг санах хэрэгтэй. ОУ-ын оролцоогүйгээр европын ПДХ системийг байгуулах гэсэн НАТО-гийн зүтгэл нь гол асуудлуудын нэг юм. Бамбайг шинэчлэх явдал нь илдийг шинэчлэх явдал буюу шинээр зэвсэглэлээр хөөцөлдөх явдалд хүргэнэ гэж НАТО-д ОУ-аас суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин тэмдэглээд: «Өмнөд чиглэлээс учирах пуужингийн аюулаас Европыг найдвартай хамгаалах ПДХ систем байгуулна гэж үзэж байгаа бол харилцан мэдээлэлцэх шаардлагатай байна.Үүний нэг шалтгаан нь ОУ-ын газар зүйн байрлал юм. Манай улсын агаарын орон зайг дайралгүйгээр Европт пуужингийн цохилт өмнө зүгээс өгч болохгүй юм. Европын ПДХ системийг байгуулах хамгийн гол схем бол НАТО-гийн европын орнуудын дэмжлэгтэй ОУ болон АНУ-ын хооронд дахь гүнзгий интеграцчлагдсан батлан хамгаалалт юм» гэж хэлсэн. АНУ-ын төслийг санаачлагчдын баримтлах ёстой нөхцөл нь маш энгийн юм. Энэ нь найдвартай, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй тэдний Европ дахь пуужингийн нөөц ОУ-ын эсрэг чиглээгүй гэдгийг батлах ёстой гэж Димтрий Рогозин үзэж байна: «Энэ нь ямар баталгаа байх ёстой вэ? Эхний ээлжинд байгуулаж байгаа ПДХ зэвсэгийн тактик, техникийн үзүүлэлтүүд ба тэдний байршиж байгаа газрыг мэдээлэх ёстой. Энэ үзүүлэлтүүд болон тэдний байршил нь оросын тогтоон барих хүчний үндэс суурь болсон тив алгасагч стратегийн пуужингуудыг амдан сөнөөхгүй байх ёстой. Манай америк нөхдүүд үүнийг сайн мэдэж байгаа бид тэднээс хууль ёсны баталгаа хүлээж байна. Тэдэнтэй хичнээн л бол хичнээн зөвөлгөөн хийхэд бид бэлэн байна» гэж тэр хэллээ. Европын ПДХ системийн асуудал ОУ-ын ерөнхийлөгчийн хувийн хяналтад байгаа гэдэг нь ойлгомжтой. Сочид болох уулзалт дээр Ливийн эргэн тойрны асуудлыг хэлэлцэнэ гэдэгт НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч итгэлтэй байна: «Энэ асуудлуудаар өнөөдөр улам л их санал зөрөлдөөн гарсаар байна. Тэр нь ч ойлгомжтой юм. Олон улсын эрх зүй гэдэг зажилдаг бохь биш дайн ба энхийг хангаж өгдөг хатуу зүйл билээ. Нислэгггүй бүс бий болгох тухай 1973 оны тогтоолын хүрээн дэх тодорхой зүйл дээр НҮБ-ын АЗ дээр бид тохиролцсон. Хоёр дахь нь мөргөлдөөн болж байгаа бүсэд зэвсэг нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээ. Керосины тусламжтайгаар түүдэг унтраадаг гэдгийг би анх удаа л сонсож байна. Ливийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад түншүүддээ дэмжлэг үзүүлэхийн тулд бид ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөө яаж явуулах юм бэ? Ам хэлэн дээрээ биднийг дэмжиж байгаа хүмүүс маань мөргөлдөөний нэг талд нь зэвсэг нийлүүлээд нөгөө талыг нь бөмбөгдөж байхад бид яах ёстой юм бэ?» гэж тэр ярьж байна.Франц улс 1970-ны НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчин Ливийн босогчидод зэвсэг нийлүүлж, ийм байдлаар мөргөлдөөнд оролцсноороо Каддафигийн дэглэмийг хурдан унагана гэж найдаж байгаа бололтой гэж Рогозин хэллээ. Үүнээс ч илүү гунигт байдалд хүргэж мэдэх хуурай замын ажиллагаа эхлүүлэхээр НАТО бэлтгэж байгаа гэдэгт Рогозин итгэлтэй байна. Дотоодын мөргөлдөөнд иймэрхүү байдлаар оролцохыг ОУ шийдвэртэй эсэргүүцэж байгаа юм. Талууд түүнд жинхэнэ санаагаа илэрхийлэхгүй байгаа болохоор ОУ-НАТО-гийн Зөвлөлийн ажлыг муур хулганын тоглоомтой байнгын төлөөлөгч зүйрлэлээ. Харин үндсэн шийдвэрүүдийг форумын хүрээнээс гадуур гаргаж байна. Тэгэхдээ л Сочийн уулзалт харилцан итгэлцлэлийн замд чухал шат болно гэдэгд Рогозин итгэж байна.