Оросын спорт сонирхогчдын маш удаан хүсэн хүлээсэн хоёр том үйл явдал өнгөрч буй долоо хоногт боллоо. Теннисчин Мария Шарапова Уимблдонын төгсгөлийн шатанд үлдлээ. Оросын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Европын аврагын төлөө тоглох боллоо. Өнгөрч буй долоо хоногт хөгжөөн дэмжигчид Уимблдонын газрын теннисийн талбайд бүхий л анхаарлаа хандуулж байлаа. Арга ч үгүй юм. Учир нь Мария Шарапова 7 жилийн дараа энэ нэр хүндтэй тэмцээний төгсгөлийн шатанд тоглосон юм. Харин Мария маань шийдвэрлэх тоглолт дээр жаахан ядарсан бололтой. Чехийн 21 настай теннисчин Перта Квитова 6:3, 6:4-ийн харьцаатайгаар итгэлтэй яллаа. Туршлагатай Шарапова эцсээ хүртэл тэмцэж зарим үед самбар дээр тэнцүү гэсэн тоо ч гарч байлаа, харин Квитова тоглолтыг явцыг өөрчлүүлэх боломж олгосонгүй. Чех бүсгүй юунаас болж хүчтэй байсан бэ? гэдгийг Мария тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж тайлбарласан юм: «Түүний цохилтын хурд нь минийхээс илүү байсан ба миний хүлээж авах мэдрэмж нь түүнээс удаан байсан. Энэ нь миний хувьд сайн үр дүн, би төгсгөлийн шатанд хүрч чадлаа» гэж Мария ярилаа. Дүнг таамаглах аргагүй. Бүх шинжээчид, дасгалжуулагчид букмекерүүд бүгд л Мария ялна гэж бооцоо тавьж байсан юм. Тэмцээний явцад ялалт аль аль тал руу л савлаж байсан, уул нь төгсгөлийн тоглолт дээр Шарапова үнэхээр л төгс харагдаж байсан юмсан.Одоо бүх анхаарал эрэгтэйчүүдийн тэмцээний төгсгөлийн шатанд хандаж байна. Тэнд гол тоглогч нь Новак Жокович болоод байна. Тэрээр хагас шигшээд францийн Жо-Уилфрид Тсонгийг хожиж дэлхийн рейтингийн нэгдүгээрт бичигдэх боллоо. Испанийн Рафаэль Надальтай өнөөдөр яаж тоглосноос шалтгаалалгүйгээр балканын энэ теннисчин дэлхийн шилдэг нь болно. Польш улсад болж байгаа сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн Европын аврага шалгаруулах тэмцээний төгсгөлийн шат энэ спортын долоо хоногийн хүсэн хүлээсэн үйл явдал боллоо. Шийдвэрлэх тоглолтод ОУ-ын шигшээ Түркийн шигшээтэй тоглоно. Аврагын эрхээ урьдчилан өгөөд байгаа Францын шигшээг Түркүүд хожсон юм. Харин оросууд Чехийн шигшээг 85:53-ийн харьцаатайгаар хөнгөхөөн хожьсон юм. Ийм бут ниргэсэн ялалт болно гэж хэн ч хүлээж байгаагүй юм. Өнөө орой москвагийн цагаар 22.30 минутад ОУ, Түркийн шигшээнүүд аврагын төлөө тоглох болно. Харин гуравдугаар байрны төлөө Чех, Францын  шигшээнүүд тоглох юм байна. Дэлхийн хоккейн шилдэг баг гэдэг цолыг ОУ-д яаж буцааж авч ирэх вэ? Оросын шигшээгийн шинэ сургагч, алдартай хоккейчин, дасгалжуулагч Зинэтула Билялетдинов ирэх долоо хоногт энэ асуултад хариу олохыг хичээх болно. Словакт болсон 2011 оны дэлхийн аврагын тэмцээнд шигшээ баг нь маш муу оролцсон тул урьдах дасгалжуулагч Вячеслав Быковыг огцоруулсан юм. Тэр тэмцээнд оросууд дөнгөж 4-р байрт орсон билээ. ОУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк шигшээ багийн шинэ сургагчийг танилцуулахдаа Билялетдиновын мэргэжлийн гавьяаг санууллаа: «Тухайн үедээ би түүнтэй хамт тоглож байсан юм. ЗХУ-ын шигшээ багт тоглож байхдаа бид бие биенээ сайн ойлголцдог байсан юм. Тэрээр дэлхийн болон олимпын аврага жинхэнэ мэргэжлийн тамирчин хүн юм. Дараа нь маш сайн дасгалжуулагч болсон билээ» гэж тэр ярилаа. “АК Барсын” дасгалжуулагч асан ирснээрээ шигшээ багт ямар өөрчллт гарах бол гэж хөгжөөн дэмжигчид тааж ядаж байна. Харин  Билялетдинов хөгжөөн дэмжигчидтэй одоохондоо илэн далангүй байх хүсэлгүй байна. Тэрээр одоо болтол ямарч тодорхой зүйл яриагүй байна. Шигшээгийн дасгалжуулагчдын штабт зөвхөн оросууд л  байна гэж мэдэгдсэн байна. Билялетдиновын нэрийг ОУ-ын ерөнхий сайд дэмжсэн байна. Одоо та бүхэн төгсгөлд нь спортын үйл явдлын цоохор мэдээ сонсон уу. Оросын хөл бөмбөгийн холбооны шүүгчдийн болон хянан шалгалтын департаментийг анх удаа италийн иргэн Роберто Розетти гэгч гадаадын иргэн толгойлох болжээ. Түүний жилийн цалин нь 1,5 сая евро байх юм гэсэн мэдээ цуу яриа чих дэлслээ. Аргентины алдартай “Ривер Плейт” хөл бөмбөгийн клуб зуун жилийн түүхэндээ анх удаа хоёрдугаар дивизион руу нислээ. Буэнос-Айрес одоо болтол хэт бишрэн шүтэгчдийн бий болгосон эмх замбараагүй байдлаас гарч чадахгүй байна. Хоккейн яруу алдарын танхимын шинэ гишүүдийн нэрийг АНУ-д зарлалаа. Тэд бол Эд Белфор, Марк Хоу, Нуиндайк болон Дуг Гилмор нар юм. ОУ-д гольфын олимпын шигшээ бий болно. Энэ багт шинээр бий болсон улс орны аврага, газрын нэрт теннисчин асан Евгений Кафельников орж магадгүй байна.