АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа, хэрвээ иракын талаас санал ирвэл дараагийн жил америкийн цэргийг Иракт үлдээхэд бэлэн байна. Иракт суугаа АНУ-ын элчин сайд Жеймс Жеффри энэ тухай мэдээлжээ. Цэргийн албан хаагчид руу шиитийн дайнчид байнга халдан довтолсоор байгаа ч гэсэн ийм шийдвэр гаргахад бэлэн байна. Одоохондоо Вашингтон ямарч эцсийн шийд гаргаагүй байна гэж дипломатч хэлжээ. Алан хядагчдын довтолгооны гол бай нь одоо АНУ-ын цэргийн албан хаагчид болж байна гэхдээ тэд энэ улсаас гарах юм бол алан хядагчид Иракын иргэд рүү дайрах болно гэдэгт Жеффри итгэлтэй байна. Зөвхөн 6-р сард гэхэд л америкийн 55 цэргийн албан хаагч амь насаа алджээ. Иракаас америкийн цэргийг гаргах шийдвэрийг Цагаан ордоны засаг захиргаа 2010 оны 8-р сард гаргасан билээ. Өнгөрсөн оны сүүлч гэхэд энэ ойрхи дорнодын улсад АНУ-ын армийн 50 мянган цэрэг үлдээд байсан юм. Тэд иракийн арми болон цагдааг бэлтгэх, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг “цэргийн бус үүрэг” гүйцэтгэх болно гэж үзэж байсан юм.