Дарфур хотод НҮБ-ын энхийг сахиулагчдын машинд үл мэдэгдэх эдтгээдүүд халдан довтолсны улмаас нэг хүн амь насаа алдсан байна. Олон улсын энхийг сахиулагч хүчнийхний мэдээлснээр амь насаа алдсан хүн Эфиоп улсын иргэн байжээ. Энэ машинд өөр дөрвөн хүн байснаас нэг нь шархадсан байна. Тэд тус бүсийн баруун нутагт явж байсан байна. Халдсан шалтгаан тодорхой бус байна. Мөрдөн байцаалт явуулж байна. Суданы баруун нутгийн Дарфурт 2003 оноос эхлэн мөргөлдөөн үргэлжилж байна. Нутгийн хар арьстан иргэд болон арабуудын хооронд энэ мөргөлдөөн болж байгаа юм. Хар арьстан иргэдийг хөрш Чад улс дэмжиж, тус бүсийн арабуудыг суданы засгийн газар дэмжиж байгаа юм байна. Суданын төр засаг 10 мянган хүн амь насаа алдсан гэж мэдэгдэж байгаа боловч НҮБ-ын мэдээгээр 300 мянгаад хүн энэ мөргөлдөөний золиос болоод байна. Дарфурын мөргөлдөөний явцад аймаглан устгах ажиллагаа явуулсан гэж тус улсын ерөнхийлөгч Омар-аль-Баширыг буруутгаж Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.