Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаарх олон улсын зуучдын “дөрвөлд” багтдаг ОУ, АНУ, НҮБ, ЕХ хэт даврах үзэлт ХАМАС хөдөлгөөний хянаж байгаа Газын зурвасын нутаг дахь амьдралын нөхцлийн талаар түгшиж байгаа илэрхийлээд зэвсгийн хууль бус наймааг сэрэмжлэн зайлуулахын тулд хууль бус ачаа нийлүүлэхгүй байхыг уриаллаа. “Газын зурвасын хүн амд бараа нийлүүлэхийг хүсэж байгаа хэн бүхэн ачааг бүрэн шалгаж байгаа тогтоосон сувгуудаар гаргаж цаашид мөн л тогтоосон пунктээр дамжуулах хэрэгтэй гэж “дөрвөлийнхэн” зөвлөж байна” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны бямба гаригт хэвлүүлсэн тус дөрвөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Грек улсын төр засаг, тус улсын эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр “Эрх чөлөөний цуваа-2” бүлэг хөлөг онгоцуудад багтсан нэгэн хөлөг онгоцны ахмадыг баривчилсан байна. АНУ-ын далбаатай энэ хөлөг онгоцонд 36 зорчигч, 10 сэтгүүлч, багийн дөрвөн гишүүн байсан ба бүх хоригийг үл хайхран Газын зурвасын эрэгт хөвж очихыг оролдсон байна. Энэ хөлөг нь арав гаруй хөлөг онгоцоос бүрдсэн “Эрх чөлөөний цуваа-2” бүлэг онгоцуудад багтдаг байна. Израиль улсын тогтоосон Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг сэтлэх явдал нь энэ ажиллагааны үндсэн зорилго юм.