“Фрукус-2011” олон улсын тэнгисийн цэргийн хээрийн сургууль АНУ-ын атлантын эрэгт амжилттай өндөрлөлөө. ОУ энэ хээрийн сургуульд “Адмирал Чабаненко” завь эсэргүүцэгч том хөлөг онгоцтой оролцсон байна. Энэ онгоц 2009-2010 онуудад Африкийн эвэр болон Аденын буланд хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангаж байсан юм. “Адмирал Чабаненко” хөлөг нь оросын тэнгисийн цэргийн флотын түүхэнд Панамын сувгаар хөвж гарсан анхны хөлөг онгоц болсон юм. АНУ, Их Британи, Франц, Орос улсуудын хөлөг онгоцны багийнхан 10 өдрийн турш сомалийн далайн дээрэмчидтэй хийх тэмцэл болон энхийг сахиулах ажиллагааны үеэр хэрхэн харилцан хамтран ажиллах үйл ажиллагааг сургуулилсан байна. Дараагийн хээрийн сургуулийг ОУ-д хийхээр төлөвлөж байна.