Засаглалын төвлөрөлийг багасгах тухай Д. Медведевийн саналыг хэрэгжүүлэх ажлыг энэ долоо хоногт эхэллээ. Эрх мэдлийг хязгаарлах тодорхой системийн тухай саналыг бэлтгэх ёстой ажлын хэсгийг ерөнхийлөгч байгуулсан юм. Ямар салбарт илүү бие даасан байдал хэрэгтэй байгааг бүс нутгийн тэргүүнүүд тодорхойлох ёстой байсан юм. Төрийн тэргүүн “Правое дело” буюу “Зөв үйл хэргийн төлөө” намын шинэ тэргүүнтэй уулзахдаа  энэ сэдвийг хэлэлцлээ. Михаил Прохоровын зарим нэг эрс тэс шийдэмгий санал санаачлагын талаар бодож үзнэ гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Д.Медведев аман ярианаас ажил хэрэгт шилжиж байна. ОУ-д засаглалын бүрэн эрхийн төвлөрөлийг багасгах тухай төлөвлөгөөг бэлтгэх хугацааг тодорхойлж, хариуцлагатай хүмүүсийг томилсон билээ. Дэд ерөнхий сайд Дмитрий Козак, Александр Хлопонин нар 9-р сарын 15 гэхэд өөрсдийн саналыг бэлтгэх ёстой ба 12-р сарын 1 гэхэд тодорхой нормативын актуудын төсөл болон  зөвлөмжүүдийг  бэлэн болгосон байх ёстой. Ажлын хэсгийг Козак, Хлопонин нар тэргүүлж байгаа юм. Ажлын хэсэгт амбан захирагчид болон нутгийн захиргааны тэргүүнүүдийг урьсан байна. Ямар бүрэн эрхийг Москвад үлдээх вэ, ямары нь орон нутагт шилжүүлэх вэ гэдгийг тэд тодорхойлох ёстой юм.Одоохонд ямар нэгэн онцгой улс төрийн өөрчлөлтийн тухай ярихад эрт байна гэж ОДХ радиогийн санал асуудлагад оролцсон шинжээчид үзэж байна. Яг одоо Д.Медведев орон нутгийн засаг захиргаанд илүү их эрх мэдэл өгөх зорилго тавиад байна. Эдийн засгийн санал санаачлагыг илүү идэвхтэй тавих боломжийг тэдэнд гаргаж өгөх ёстой юм. 90-ээд он болон 2000 оны эхээр засаглалын хатуу босоо системийг бий болгож эргийг чангаруулах шаардлагатай байсан, харин одоо энэ эргийг сулруулах цаг нь болсон гэж Медведев, Прохоровтой уулзахдаа тайлбарлаад: «Таны зорилго зарим нэг талаараа миний төсөөлөж явдаг зүйлтэй нийцэж байна. Петербургийн эдийн засгийн форум дээр би  засаглалын төвлөлрөлийг багасгах тухай зорилгоо тайлбарласан ба амбан захирагчид, нутгийн захиргааны тэргүүнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах даалгавар өгсөн юм. Тэгэхдээ таны зарим нэгэн санал санаачлага тань хэт хувьсгалч байдалтай байгаа ба  сайн бодож боловсруулах шаардлагатай байна. Бүрэн эрхийг хэт төвлөрүүлэх явдал нь ямарч улс оронд тэр тусмаа маш хэцүү бүтэцтэй холбооны улс Орос орны хувьд хэмжээ хязгааргүй үргэлжлэх ёсгүй гэдэг нь ойлгомжтой. Манай засаглалын бүрэн эрхийн систем болон сонгуулийн систем нь аль болох бага хүнд сурталтай, эрх чөлөөтэй, төв рүү хэт чиглэсэн байдалгүй байлгах ёстой гэдгийг одооноос бодох ёстой. Энэ талаар бүх намууд ажиллах ёстой.  “Правое дело” буюу “Зөв үйл хэргийн төлөө” нам энэ үйл хэрэгт идэвхтэй оролцоно гэдэгт би итгэж байна» гэж ерөнхийлөгч хэллээ. Засаглалын төвлөрөлийг багасгах үндсэн санаа нь санхүүгийн тал дээр байгаа гэдгийг Кремлийн эх сурвалжид ойр мэдээлэлийнхэн мэдэээлсэн байна. Москва хөрөнгийг  холбооны байгууллагуудын данснаас данс руу хязгааргүй шилжүүлэхгүйгээр бүс нутагт шууд олгоход бэлэн байна. Ингэснээр нутгийн захиргааныхан цуглаасан татвараас олсон илүү хөрөнгийг зарцуулахдаа болон хөрөнгө мөнгийг нутгийн захиргааны байгууллагуудын хооронд хувиарлахдаа илүү их эрх чөлөө олох юм. Ингэснээр нутгийн захиргааны хариуцлага ч өсөн нэмэгдэх болно.Эрх мэдлийг дахин хувиарлах талаар  амбан захирагчид ч өөрсдийнхөө саналыг илэрхийлэж эхэллээ. Хариуцлагыг төвөөс орон нутагт шилжүүлэх нь тус бүс нутгийн дотоодод нь боловсон хүчний ротаци болон механизмын үндсэн өөрчлөлт хийхийг шаардана гэж олонх хүмүүс үзэж байна. Дээд удирдлагын гарыг харалгүйгээр шийдвэр гаргах буюу хариуцлагыг өөртөө хүлээхэд одоохондоо тэр бүхэн бэлэн биш байна.