Европын эдийн засагт 3 триллион долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Өнгөрч буй долоо хоногт БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн Европын орнуудаар хийсэн ажлын айлчлалын үр дүн ийм байна. Британын 23 компани хятадаас санхүүгийн тусламж авах ба энэ хөрөнгөөр грекийн Пирей боомт хот болон ЕХ-ны олон орны хувьцаануудыг худалдаж авах юм байна. Бээжин, Европын эдийн засагт зүгээр л нэг хөрөнгө оруулахаар шийдээгүй гэж шинжээчид үзэж байна.  ЕХ бол жилийн бараа эргэлт нь 400 тэрбум еврод хүрдэг Хятад улсын томоохон худалдааны түнш юм. Европ тив бол Бээжингийн хувьд тэргүүлэх чиглэлийн бүс нутаг гэж Хятад улс нэг бус удаа зарлаж байсан билээ. Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлээд Хятад улс европтой зөвхөн худалдаагаар хязгаарлаад зогсоогүй эдийн засгийн хүндрэлд ороод байгаа европын орнуудын хувьцааг идэвхтэй худалдаж авч эхэлсэн байна. Эхлээд Португал улсад туслаж тус улсын 4-5 тэрбум еврогийн  өртөг бүхий хувьцааг худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Дараа нь Испани улсын ээлж ирж Бээжин, Мадридын 6 тэрбумын өртөг бүхий улсын өрийг худалдаж авахаар шийдсэн билээ.Харин дөнгөж сая Унгар улсын 1 тэрбум еврогийн хувьцааг нь худалдаж авах шинэ санал сонсогдлоо.Үүнээс гадна Хятад улс аажмаар америкийн доллараас ангижрах бодлого явуулж байна гэсэн мэдээ сүүлийн үед ирэх боллоо. Валютын зах зээл дээрх санхүүгийн ажиллагаагаа Хятад улс маш нууц байдалд байлгадаг учраас тодорхой тоо хэлэхэд хүндрэлтэй юм. БНХАУ-ын бэлэн мөнгөний урсгалыг судалдаг Америкийн Меррилл Ланч банкны шинжээчдийн үзэж байгаагаар хятадын төр засаг нөөцийн доллароо худалдаж еврогоор сольж байна. АНУ-ын гадаад өр дэх хятадын актив нь 647 тэрбум доллар гэсэн аймшгийн тоон үзүүлэлтээр үнэлэгдэж байгаа нь зөвхөн л эхлэл юм. Бээжингийн ийм үйл ажиллагаа нь дэлхийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл саруулаар үнэлэж байгаатай нь шууд холбоотой гэж ОШУА-ийн Дэлхийн эдийн засаг ба олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан  Александр Салицкий үзэж байна: «Европын өрсөлдөх чадвар, АНУ-ын өрсөлдөх чадвараас илүү гэж  хятадын эдийн засгчид үнэлэж байгаа учир хятадууд европын үнэт цаасыг сонирхож эхэллээ. Америк маягаар бий болсон эдийн засгийн систем нь АНУ дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч, технологийн тэргүүлэгч байгаа үед л АНУ-д өөрт нь ашигтай юм. Харин АНУ ийм үүрэг гүйцэтгэгч байж чадахгүй гэдэг нь харагдаад байна. Харин ийм үүрэг гүйцэтгэгч байхын тулд ямар нэг улстай зөвшилцөх хэрэг болоод байна. Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг санхүүгийн ситемийн эрс өөрчлөлт хийх болбол Хятад улстай, Европтой болон бусад оролцогчидтой тохиролцолгүйгээр ямарч боломжгүй юм» гэж тэр ярилаа. Үнэндээ Бээжин, “их хорийн”  “хямралын эсрэг” дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо л одоо биелүүлж байна гэж “Финам Менеджмент” компанийн ерөнхий эдийн засагч Александр Осин ОДХ радиод ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэлээ: «Энд европын өрийн зах зээлийг дэмжих ажиллагаа явагдаж байгаа ба Хятад улс дэлхийн санхүүгийн системийг тогтворжуулахад өөрийн үүргээ биелүүлж эхэллээ гэсэн үг. Хятад улс дэлхийн хэмжээн дэх улс төрийн бүтцийн хувьд, Европын эдийн засгийн түншийн хувьд түүний үүрэг өсөж байгаа гэдгээ харуулж байна. Тэгэхлээр энэ зорилгыг хятадын ямар нэгэн улсын байгууллага юм уу, хятадын Төв банк ашиг олох гэж байна гэж үзэж болохгүй юм.Энэ нь  “их хорийн” түвшинд гаргасан шийдвэрийн хүрээнд хямралын эсрэг авч байгаа арга хэмжээ гэж үзэх ёстой юм» гэж тэр ярилаа. Мэдээж хэрэг энэ ажиллагааны улс төрийн далд санааг мартаж болохгүй. Хятад улс аль хэдийнээс гадаадын зах зээлийг түрэмгийлэж  эхэлсэн ба АНУ, Бразил, Африкийн бүхий л боломжтой хувьцаануудыг худалдаж авсан билээ. Улсын мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь бусад улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй улс төрт ч хүчтэй нөлөөлдөг гэж шинжээчид үзэж байна. Үйл явдлын ийм хөгжил маш аюултай гэдгийг европын шинжээчид аль хэдийнээс анхааруулж ирсэн билээ. Тэглээ ч гэсэн Бээжинтэй ойртсоор л байна. Тэгэхдээ үүнийг их л дургүй хийж байгаа бөгөөд Хятадад хүний эрхийг байнга зөрчиж байгаа гэдгийг байнга л сануулж байлаа. Хятад улс үүнээс бас урьдчилан сэргийллээ. Вень Зябаог Европт айлчлахын өмнөхөн хятадын тэрс үзэдтэн зураач Ай Вэй Вэйг шоронгоос сулалаа. Үүнээс гадна түүний дөрвөн ажилтан болон гурван жил шоронд суусан хууль хамгаалагч, Нобелийн энх тайвны шагналт Ху Цзяг бас сулласан байна. Тэгэхлээр энэ хүрээнд ч хятадууд европчуудыг зэвсэгггүй болголлоо. ЕХ-ны улсууд ойрын ирээдүйн хувьд хожиж л байна. Хятадууд европын эдийн засагт харьцангүй их хөрөнгө цутгана гэдгийг тооцож үзэх юм бол Хятадын санхүүгийн тусламж Европын хувьд үнэхээр цаг үеээ олсон хэрэг боллоо. Түүнээс гадна Европ бол хятадын үйлдвэрийн бүтээгдхүүний борлуулалтын үндсэн талбар юм. Ийм учраас л Бээжин ямарч тохиолдолд европын тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байна. Хятад улс алсыг харалгүйгээр үйлчлэх юм бол ямар Хятад улс байдаг юм бэ?. Тус улсын ерөнхий сайдын европоор хийсэн айлчлал бол хятадын мэргэдийн зүйж хийсэн зурагны өчүүхэн хэсэг нь юм. Мэдээж хэрэг тэд өөрсдийн төлөвлөгөөндөө швейцар нөхдийнхөө сүүлчийн судалгааг тусгасан л байж таараа. Валютын нөөцөөр удирдаж байгаа төв банк, фонд, санхүүгийн компаниудын талаас илүү хувь нь 15  жилийн дотор бүх улс оронд доллар нөөцийн валютаас цүнхний валют болон хувирна гэдэгт итгэлтэй байна гэж швейцарууд үзсэн байна. Орос, Энэтхэг, Хятад, Бразил, Индонез, Өмнөд Солонгос зэрэг хөгжиж буй зургаан орон долларын системийн төгсгөлийг шийдэх болно. Харин одоохондоо хамгийн найдвартай валют бол евро гэж Дэлхийн банкны шинжээчид үзэж байна.