ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев ойрын үед ливийн хямралыг зохицуулах асуудлаар ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай биечлэн уулзахаар тохиролцлоо гэж Кремлийн хэвлэлийн алба бямба гаригт мэдээллээ. Хоёр ерөнхийлөгч бямба гаригт утсаар ярих үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн байна. Урьд нь 6-р сарын 22-нд утсаар ярихдаа амалсан ёсоор Жейкоб Зума ливийн хямралтай холбогдуулан хуралдсан Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтаас гаргасан үндсэн шийдвэрийн талаар Д.Медведевт танилцууллаа.