ОХУ ын Онцгой байдлын яамны нохой сургах алба Оросд болон гадаад орнуудад багагуй тооны хүмүүсийн амийг аварсан байдаг юм. Энэ алба өнөөдөр 15 нас хүрч байна. Үүнтэй холбогдуулан москваорчмын Жуковск хотод  нохой сургагч болон түүний үнэнч нохойд зориулсан хөшөөг нээжээ. Хэдэн мянган жилийн туршид нохой хүнд үнэнчээр зүтгэж иржээ. Тиймээс түүнийг  зөвхөн үнэнч нөхөр төдийгүй, гайхамшигтай туслагч гэдэгтэй хэнч маргахгуй биз ээ. Өнөөдөр дэлхий дахинд дөрвөн хөлт аврагч үгүйгээр нэг ч аврах ажиллагаа явагддаггүй аж. Орос улсын ОБЯ ны аврах ажиллагааны төрөлд янз бүрийн эрлийн багаж хэрэгсэл болон түүнийг хэрэглэх заавар байдаг, харин тусгай сургалттай нохойтой явуулсан ажил нь нэрвэгдэгсдийг эрж хайхад хамгийн их үр ашигтай арга хэвээр байна. Жишээ нь: Ой модонд төөрсөн хүмүүсийг эрж хайхад нохой 10 аврагчийг орлодог байна. тэдэнд бас өөр нэг мэрэгжил ч байдаг гэнэ. Энэ тухай Москва мужийн эрэн –сурважлах тасгийн нохой сургалтын албаны дарга Владимир Рыбинский ингэж ярьж байна: «Манай тасагт нилээд хэдэн төрлийн ажлын нохой бий. Нэгдүгээрт, эд бол  эрэл хайгуул болон мийнь хайх ажлыг гүйцэтгэдэг. Түүнчлэн усанд аварах ажиллагаа явуулдаг. Яагаад ийм албанууд гэж үү? Москва муж нь маш их ой модтой .Тиймээс хүмүүс их төөрөх явдал их гардаг. Мийнь хайгч нохойг халдлагад бас хэрэглэдэг. Нийтийн арга хэмжээнд тэд аюулгүй байдлыг сахиулдаг.  Дулааны улиралд гол усны аюулаас хүмүүсийг аврах ажиллагааны багт аврагч нохой ажилладаг» гэж хэллээ. ОБЯ ны нохой сургах албаны эдгээр төлөөлөгчид байгшалийн сүйрлийн дараах олон удаагийн   ажиллагаанд оролцож байсан. Байшин нурж, барилга эвдрэн сүйрч, хүмүүс дарагдсан, халдлагад өртсөн, онгоц сүйрэл, гал түймэр, цасны нуралт энэ бүгд нь Орост төдийгүй дэлхийн янз бүрийн улс оронд гардаг, тэр бүрт Оросын ОБЯ ны аврагч ноход нэр төртэй үүрэг гүйцэтгэж ирсэн. Оросын дөрвөн хөлт аврагчдын суурь үүлдэр бол лабрадор удам юм. Түүнчлэн энэ албанд овчарк, спаниель, ротфейлер, лайка болон шпицууд амжилттай алба хааж  ирсэн түүхтэй. Нохой сургагчид байнга энэхүү нохойнуудын үүлдэрт туршилт хийдэг аж. Жишээ нь : Камчаткад зүгээр л нэг ямарч үүлдрийн биш, гудамжны   Шера хочтой нохой нэр төртэй зүтгэж явна. ОБЯ ны бүх нохойнд  түрэмгийлэл, уур хилэгнэл танил бус.  Тэднийг ялгах чанар бол –сайхан сэтгэлтэй, эр зоригтой, хүмүүст  хайртай бөгөөд, тэднийг тэд аврах үүрэгтэй байдаг юм.  Сүүлийн жилүүдэд Орос улсад амьтанд зориулсан нилээд хөшөө бий болжээ. Москва орчмын Зеленоград хотод “Охин, нохой хоёр” хөшөө, Ярославд –тус хотын бэлгэ тэмдэг болсон баавгайд зориулсан хөшөө байхад Ижескэд бүр ямаанд зориулж хөшөө босгожээ. Харин Москва орчмын Раменскад Алан Миланы номын баатар Винни-Пух- бамбарууш, Пятачок- гахай, Сова-шар шувуу болон Ива - илжигт зориулсан хөшөө байдаг ажээ.