Пакистаны баруун -өмнөд  хэсэгт Швейцарийн хоёр иргэнийг үл мэдэгдэх хүмүүс хулгайлжээ. Энэ тухай баасан гаригт Франс пресс агентлаг мэдээлсэн байна. Швейцарийн иргэдийг засаг захиргааны Белужистан төвийн Кветта хотоос  зүүн хэсэгт 170 км зайтай газар баривчилжээ. Одоо тус улсын цагдаагийн газар эрэн сурвалжилж байна. Өөр ямар нэгэн мэдээ одоогоор тодорхой болоогүй ажээ.