2005 онд Хойд болон Өмнөд Суданы хооронд энхийн гэрээнд гарын үсэг зурсан үеээс хойш Судан улс нь иргэний дайн гарах ирмэг дээр ирээд байна гэж  Кенийн нийслэл Найроби хотод болсон 22 дахь олон улсын төрийн бус байгууллагаас тараасан илтгэлд дурьджээ.  “ Олон улсын хамтын нийгэмлэгүүд тогтоол гаргуулахаар илүү тодорхой стратегийг батлахгуй юм бол  Өмнөд болон Хойд Суданы хоорондын харилцаа нь  мөргөлдөөнд хүргэж болох байна” гэж илтгэлд тэмдэглэжээ.  Илтгэлийг зохиогчид мэдэгдэхдээ,  энэ оны 1-р сараас 5-р сарын хугацаанд  тус улсын  1,4  мянган хүн   мөргөлдөөний золиос болсон гэжээ. Илтгэлийн Суданы төрийн бус байгууллагууд, африкийн бусад орнууд болон АНУ бэлтгэжээ.