Пакистаны талаас Афганистаны хил орчмын нутаг руу пуужингаар 40 удаа харважээ. Хохирогчид байгаа ч, тэдний тоо тодорхой бус байна. Үүний өмнө Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдэлдээ өнгөрсөн нэг сард Пакистанаас Афганистаны нутаг дэвсгэр рүү 470 удаа пуужингаар харвасан гэжээ. Үүний улмаас олон хүн амь насаа алджээ. Даваа гаригт албан ёсны   Исламабад Кабулын мэдээллийг няцааж, Афганистаны нутаг дээр хэдхэн сум л алдаатай  унасан гэжээ.