2008 оны 8-р сард Гүрж улс Өмнөд Осети рүү  дайрахаар бэлтгэж байх үед өөрийн ажиглагчдын илтгэлийг дарагдуулсантай холбогдуулан   Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад /ЕАБХАБ/ Орос улс тавих асуултаа хадгалсаар байна. Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров францын ГХЯ ны тэргүүн Ален Жопентэй хийсэн яриа, хэлэлцээний дараа мэдэгдэл хийв. Гүржийн арми Өмнөд Осети рүү дайрхаар бэлтгэж байхад тус байгууллагын Өмнөд Осети, Гүржид байдаг ажиглагчид хилийн хоёр талаас Гүржийн цэргийн хүнд техник Өмнөд Осетийн Цхинвалийн эргэн тойрон төвлөрч байгааг харсаар байж илтгээгүйд Европын АБХАБ ыг таагүй үүрэг гүйцэтгэсэн гэж Сергей Лавров үзэж буйгаа цохон тэмдэглэв. Эдгээр илтгэлүд нь Венад дайралт болохоос нэг өдрийн өмнө ирсэн байж-гэж Оросын ГХЯ ны тэргүүн  тайлбарлажээ. ЕАБХАБ ын нарийн бичгийн газраас  Орос улс одоо хирнэ  ямар нэгэн хариу авч чадахгуй байна, яагаад энэ байгууллагын гишүүн орнууд энэ илтгэлийн тухай мэдээлэл аваагүй байсан-гэж Лавров тэмэдэглэв. Сануулахад, гүржийн цэргийнхэн  Өмнөд Осети рүү  түрэмгийлэн дайрах тэр үед ЕАБХАБ ын бүлэг шинжээчид мөргөлдөөнийг ажиглаж байсан гэдийг зориудаар хэлье.Тэдний Вена руу явуулсан  илтгэлүүдэд гүржийн цэргүүд байршиж, түрэмгийлэлд бэлтгэж байгаа тухай  мэдээлэл байжээ. Эдгээр баримтыг нуун дарагдуулсан нь юутай ч улс-төрийн утга агуулгатай юм гэж  “Оросын дуу хоолойд”  цэргийн шинжээч Владислав Шурыгин хэлэв: «ЕАБХАБ – энэхүү байгууллагын нэрэнд Европ гэсэн үг байна. Тэгээд ч Европа тив нь бас  нэг Орос улстай холбоотой байгууллага юм шүү. Гэсэн ч энэ байгууллага хэзээ ч нийтлэг эрх ашгийг хадгалахын  төлөө байгаагүй юм. ЕАБХАБ нь энэхүү байгууллагыг байгуулсан европын тэр хэсгийн буюу Их Британь, Франц болон Германы л ашиг сонирхлыг илэрхийлж ирсэн. Энэ бүгдийн ард мэдээж хэрэг АНУын маш том сүүдэр  байгаа ш дээ.   Тиймээс ямарч нийтлэг эрх ашиг, Орос улсад таатай хандах асуудал огт үгүй. ЕАБХАБ нь тэдний үзэж бодлоор эхэндээ Гүрж улсыг шуурхай үр ашигтай нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх ажиллагааг хийчихнэ гэж бодож байсан. Тиймээс тэд Гүржийн энэхүү ажиллагааг дэмжихээр бэлтгэж байжээ. Тэгсэн харин  бүх юм ормоороо өөрчлөгдөх нь тэр. Гүрж улс шууд л түрэмгийлэгчийн үүрэжг гүйцэтгэж эхэлсэн. ЕАБХАБ нь муу тоглолтонд сайн тэсрэх бөмбыөг хийхийг илүүд үзсэн ажээ. Өөрөөр хэлбэл, Орос улсаас хүчний ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардах санаатай байв. Тэгтэл харин шүд зуун Гүрж нь “жаахан-жаахан” буруудсныг хүлээжээ» гэж хэлсэн. ЕАБХАБ нь Гүрж Өмнөд Осети рүү дайрсны дараа ч мөргөлдөөний гадуур үлдсэнгүй.  Нилээд шинжээчдийн илтгэлүүдэд 8-р сарын 7 нд гүржийн арми нь “сепаратистуудын нийслэл” рүү их буу болон пуужингаар  эмх замбараагүй гал нээж байсныг гэрчилжээ. Үүний улмаас  Цхинваль хотод энгийн ардууд, оросын энхийг эрхэмлэгчид болон зэвсэггүй шинжээчид  нэрвэгдсэн юм.  Эдгээр илтгэлүүдэд  Кремль, Өрнөдийнхний хоорондын харилцааг хурцатгасан энэхүү  дайныг хэн гаргасан, хэн буруутай гэдэгт дүгнэлт өгөөгүй байжээ. Гэхдээ ЕАБХАБ нь гүржийн талын үнэн бодит мэдээлэлд бараг л эргэлзээгүй итгэн,   Цхинваль нь Гүрж рүү дайрч, нарийн тоооцоотой цэргийн ажиллагаа явуулж, гүржийн тосгонуудыг эзлэн авч, бүс нутагт дэг журам сэргээн тогтоон, оросын цэргийг дайрахад нь эсрэг зогссонд итгэж байжээ. Гэтэл дараа  ЕАБХАБ нь гэнэт ухаан ордог юм даа. 2008 оны эцсээр тус байгууллагын нилээд хэдэн шинжээч Өмнөд Осетийн эмгэнэлт явдлыг Саакашвилийн дэглэмийн буруугаас болосн гэж үзжээ.   Германы Der Spiegel /Дэр Шпигель /сэтгүүл тэр үед бичихдээ: ЕАБХАБ ын төв байранд хямралын эхлэлд хүргэсэн, гүржийн удирдагчийн буруу шийдвэр гаргасныг гэрчлэх олон тооны баримтууд цугларсан гэж бичжээ.Энэ тухай мэдээлэл нь ЕАБХАБ ын Кавказын бүсийн  цэргийн төлөөлөгчийн мэдээллүүд албан бус сувгаар бусад европын байгууллагуудад ирж байв. Эдгээр баримтаас үзэхэд Гүрж нь Өмнөд Осети рүү цэргийн цохилт  хийхээр идэвхитэй бэлтгэж байсан байна.  Оросын танкууд Орос, Осетийг холбодог  Роксын туннелээр явж өнгөрөхөөс өмнө  гарахаас өмөн гүрж дайрч эхэлсэн байгаа юм. Гүржийн удирдлага Цхинваль руу нутгийн иргэдийг амарч байхад, шөнө   дайрахыг тушаасныг бичжээ. ЕАБХАБ нь эмгэнэлт явдлын дараа ч нэр хүндтэй байгууллага болох гэж дүр эсгэсэн байгаа биз. Гэхдээ ийм маягийн имижийн алхмыг  цус асгарахаас өмнө хийх ёстой юм.