Пакистаны их бууны суман афганистаны Кунар, Нангархар Хост болон Пактия хилийн тосгонуудыг эрчимтэй буудсаар байна. Сүүлийн дөрвөн долоо хоногт 155 удаа их  буугаар, 9 удаа пуужингаар харвасны улмаас хэдэн арван энгийн иргэд амь насаа алдаж, шархадсан байна. Мянга гаруй гэр бүл өөрийн орон гэрээ хаяж явжээ. Үүнтэй зэрэгцэн Пакистаны хил орчимд НАТО-гийн цэрэг, талибуудтай байлдаж буйгаас нутгийн оршин суугчид  орон гэрээсээ дүрвэж байна. Бямба гаригийн шөнө алан хядагчдын удтал эзлээд байсан  Ватапур тосгоныг засгийн газрын цэргүүд эзлэн авчээ. Цэргийн ажиллагааны үеээр босогчдоос 37 хүн амь үрэгджээ. Харин эсрэг талынхны хохирлын талаар тодорхойгүй байна.