Европын хамгийн их урт настайд тооцогддог Москвагийн амьтны хүрээлэн 147 жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна. Энэ жил ойн баярын гол баатрууд орангутан- сармагчин, сарьсан бавгайхай болон хилэм загас болжээ. Учир нь олон улсын болон оросын байгаль хамгаалагчид   дээрх амьтнуудыг хамгаалах үйл ажиллагааг зохион явуулж байна. Хөтөлбөрт хүүхэлдэйнүүдийн тоглолт болон, шагналын сугалаа, бэлэг дурсгалын зүйлийг гардуулах зэрэг оржээ. Москвагийн амьтны хүрээлэн нь 1864 онд байгуулагдсан бөгөөд Оросд анхных болсон юм. Анхлан түүний цуглуулганд 300 орчим амьтан байсан, харин одоо 1000 орчим  болоод байна.