Америкийн шүүх бааасан гаригт ОУВС -ийн экс тэргүүн Доминик Стросс-Каныг гэрийн хорионоос чөлөөлжээ. Тэр 5-р сарын 14 нд “Софитель” зочид буудлын үлйчлэгч бүсгүйг хүчиндэхээр завдсан хэргээр баривчлагдаад байсан юм. Шүүх хурлын өмнө нэхэмжлэгч бүсгүй тэрнийг буруутган худал мэдүүлэг өгснөө хүлээжээ.” Дараагийн алхам бол хэргийг бүр мөсөн хэрэгсэхгүй болгох ёстой”гэж өмгөөлөгч  Бенджамин Брафман мэдэгджээ. Гэхдээ уг хэргийг хараахан хаагаагүй байгаа юм. Прокурорын газрын  мэдээлснээр,  африк гаралтай үйлчлэгч бүсгүй нь худал мэдүүлэг өгсний үндсэн дээр АНУ-д улс- төрийн орогнол авлаа. Түүнчлэн Стросс-Кантай ярилцсныхаа дараа тэр хажуугийн өрөөг тайван цэвэрлэж дуусаад, дараа нь яллуулагчийн байранд буцаж ирэн хэнгэнэтэл уйлж, хүчиндүүлсэн тухайгаа зарласан нь тодорхой болжээ. Харин одоо тэр өөрөө яллагдаад өнгөрөх нь үү, аль эсвэл тус улсаас  бүр албан ёсоор хөөгдөх болов уу. Стросс-Каны ээлжит шүүх  хурал 7 –р сарын 18 нд болох юм.