Орос улсын ЗГ Монгол улсад бод малын шүлхий өвчинтэй тэмцэхэд зориулан тусламж үзүүлэх тогтоол гаргав.  Орос-монголын ЗГ хоорондын  худалдаа-эдийн засаг-шинжлэх ухааны комиссийн тэргүүн, Орос улсын тээврийн сайд Игорь Левитин өнөөдөр 7-р сарын 1-нд Улаан-Үдэд хийсэн хэвлэлийн бага  хурал дээр  хэлсэн үгэндээ: 300 сая рублийн өртөгтэй малын шүлхий өвчинтэй тэмцэх вакциныг тусламж болгон олгохоор шидвэрлэснийг мэдэгдэв. «Манай хоёр орны хоорондын бараа эргэлтийг ялагж салгах нь чухлаар тавигдаж байна. Яагаад гэвэл одоо Оросоос Монгол руу нийлүүлэх шатах-тослох материалын нийлүүлэлт өмнөх үеийнхээс илүү болж байна. Одоо монголын тал Орос улсад бодын мах нийлүүлэх саналыг тавиад байгаа, гэсэн ч  та бүхний мэдэж буйгаар тус улсад  малын шүлхийтэй тэмцэх асуудал төгс шийдэгдээгүй байгаа. Тиймээс манай хөрш улсад малын  шүлхийтэй тэмцэхэд зориулан энэхүү тусламжийг үзүүлэх болоод байна» гэж Игорь Левитин хэллээ.