Москва хотод XIV удаагаа явагдаж байгаа  Чайковскийн нэрэмжит олон улсын  уралдааны шалгарагсдын нэрсийг зарлав. Монголын баргил хоолойт дуучин Энхбатын Амартүвшин гоцлол дуулаачийн ангиллаар Өмнөд-Солонгосын дуучин Пак Жон Мины дараах  хоёрдугаар байрын шагнал хүртлээ. Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн теартын    гоцлол  дуучин, 24 настай энэ залуу эх орондоо үзэгчдийн тусгай шагналыг бас авч явна. Энэ удаагийн уралдаанд Монгол улсын төлөөлөгчид маш хариуцлагатай сайн оролцлоо. Шалгарч үлдсэн дөрвөн дуучны хоёр нь Монгол улсын дуучин байсан гээд бод доо! Тэр бол Чимэдийн Энхтайван, Баямбажавын Жаргалсайхан нар байсан юм. Хармасалтай нь Жаргалсайхан маань төгсгөлийн шатанд орж чадсангүй, гэхдээ тэр тун сайхан хоолойтой, маш чадварлаг дуучин болохоо харуулсан. Энэ бүгд нь Монголын дуурийн урлагийн хөгжлийг гэрчилж байна. Тиймээс ч монгол руу дэлхийн продюссерүүд  хэдийнээс хөлгийн жолоо хандуулах болсон.

         Амартүвшингийн тухай ярихад тус уралдаанд оролцож байгаа өөр ямарч гоцлол дуучинд тоглолтын дараа удаан үргэлжлэх алга ташилт,  уухайлах “Браво!” энэ удаад тохиосонгүй. Тэр үнэхээр гайхамшигтай байв. Үүнийг гэрчлэх бас нэгэн зүйл бол Интернетэд гарсан түүний тоглолтын тухай мэдээлэл байв. Түүний тухай блогд бичсэн сэтгэгдлүүдэд: Тэрээр баргил хоолойнхоо уянгалаг аялгуугаар ”гайхал төрүүллээ”;  “түүнээс гарч буй  соёлтой, жигд, тансаг эгшиг  өвөрмөц нэвтрэн орох чадвар, амьсгалын хязгааргүй чадвар нь гайхал түрүүлж байв”, “Амартүвшин танхимыг чимээгүй, нам гүм болгосон. Танхимыг түр зуур мартагналд оруулж, тэнд байгаа хүмүүс хэсэг зуур цаг үеээ мартаж, өөр хэмжигдэхүүн Дуурийн өөр хэмжүүрт орсон байсан” ийм сайхан гэгээлэг үгийг хүмүүс үлдээжээ.Монголын дуучинг сонссон хүмүүс түүнийг зүй ёсоор үнэлж, алга ташин, уухайлан хашгирч байв. Тэрээр италийн дуурийн ари, Чайковский, Рахманиновын  уянгын романсуудыг дуулсан юм.

         Залуу гэлтгүй дуучин Амартүвшин их арвин урын сантай аж. Тэр “Евгений Онегины“ Онегины ари, Риголетто,Алеко, Чингисхааны дүрийг дуурийн урлагт  чадварлаг гаргаад байгаа. Орос хэлэнд төдийлөн сайнгүйч, тэр оросоор арийг гайхалтай цэвэр дуулж байна. Өөрийн шавийн тухай түүний багш, монголын нэрт  төгөлдөр хуурч Солонго ийнхүү ярьж байна. (хальс)

       Амартүвшин бүр 7-р ангийн сурагч байх үеэсээ л дуулах дуртай байжээ. Түүний дуучны авъяасыг арван жилийн нь сургуулийнх нь  дуу хөгжмийн багш нээсэн гэлтэй. Ингэхдээ тэр сургууль нь хөгжмийн биш,  жирийн л нэг сургууль байсан  нь бүр ч сонирхолтой байгаа биз. Энэтухай тэрээр ийнхүү дурсч байна . (хальс)

   Магадгүй ийм ч учраас  тэр Чайковскийн  уралдаанд  төрөлх монгол  хөгжмийн дууриас дуулсан байх. «Учиртай гурван толгой» дуурийн арий. Энэ дуурийг төдийлөн хүн сонссогүй ч, монгол ардын хөгжим танхимд суугаа хүмүүсийн- шүүгчдийн сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн юм. (дуу хөгжим)

      Амартүвшинг дуулж байх тэр мөчид зарим үзэгчид нулимс дуслуулж суусан гэж ярьцгаасан. Амартүвшинд энэхүү амжилт амаргүй ирсэн.(хальс)

       Амартүвшин энэхүү нэр хүнд бүхий тэмцээний хоёрдугаар байрын шагналыг хүртсэн. Тэр эх орон руугаа том ялалт өвөрлөн явах гэж байна. Үүний өмнө Чайковскийн нэрэмжит уралдаанд монголын дуучдын гаргасан дээд амжилт бол 1998 онд 4 –р байрын шагналыг Пурэвжавын Ганбат  авсан явдал юм. Дашрамд хэлэхэд тэр дуучин маань Баттөмөрийн Солонго багшийн бас нэг шавь юм. Харин одоо Амартүвшин бол хувь заяаны энэ сайхан бэлгийг хүлээн авч, дэлхийн дуурийн театруудын тайзан дээр дуулах урилгыг хүлээн авах эрхтэй боллоо. (романс)