П.И.Чайковскийн нэрэмжит  Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны  шагналтнуудын нэрсийг   Москвагийн Чайковскийн нэрэмжит  концертны танхимд  ёслол төгөлдөр танилцууллаа. Орос улсын Соёлын сайд Александр Авдеев арга хэмжээг  нээн шүүгчид , оролцогчид, хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэв.А.Авдеев уралдаанд оролцогчдын  ур чадвар маш өндөр байсныг  зориуд цохон тэмдэглэжээ. Зохион  байгуулах хорооны тэргүүн Валерий Гергиев хэлсэн үгэндээ дэлхийн сонгодог хөгжмийг бишрэн шүтдэг хүмүүсийн дунд уралдаант шалгаруулалт сонирхол татах болсон учир, энэ нь  зохион байгуулах хорооны чухал зорилго болсон гэв. “Төгөлдөр” хуурын төрөлд алтан медалийн эзнээр оросын төгөлдөр хуурч Даниил Трифонов шалгарчээ. Харин “гоцлол” дулаачдийн  уралдааны тэргүүн шагналыг өмнөд солонгосын дуучин Жон Мин Парк, Сун Янг Сео нар хүртжээ. Удаах байрны шагналыг  Монгол улсын баргил хоолойт дуучин  Энхбатын Амартүвшин  хүртлээ. Түүнчлэн Амартүвшин үзэгчдийн шагналыг  хүртсэн байна.  Уралдааны Гран-при шагналын эзэн маргааш Санкт-Петербургийн Марийн театрт болох Гала-концертын үеэр тодорно.