Улаан-Үд хотод Буриад улсын Орос улсад сайн дураараа нэгдэн орсонд зориулсан арга хэмжээ  “350 жилийн турш хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд онол-практикийн бага хурал, бүх оросын боловсролын болон биеийн тамирын чуулган, соёлын цэнгээнт цуврал арга хэмжээнүүдийг  зохион явуулна. Уг арга хэмжээнд бэлтгэх хүрээнд 2009 онд Буриад улсад гүүр, зам, биеийн тамирын объектууд, сургуулиуд болон хүүхдийн цэцэрлэгүүд, сүм, хийд, теарт болон эмнэлгүүдийг барьж байгуулжээ. Буриад улсын дуурь, бүжгийн Эрдмийн театрыг сэргээн засварлаж, Улсын оросын драмын театрыг байрыг ашиглалтанд оруулжээ. Хэдхэн хоногийн өмнө тэмдэглэлт ойн баярыг зохион явуулах арван мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт болжээ.Баасан гаригаас ням гаригуудад Буриад улсад 150 гаруй арга хэмжээ зохион явагдах аж. Тэдгээрээс томоохон арга хэмжээнүүд болох : Байгалийн боловсролын чуулган, “ Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх урьтал болон онцлогууд”сэдэвт  олон улсын эрдэм-шинжилгээний онол-практикийн бага хурал, Байгалийн форум -  бүс нутгуудын хоорондын спортын уралдаант тэмцээн болон монгол үндэстнүүдийн хөгжмийн их наадам юм. Улаан-Үд хотын гудамж, талбайд тус улсын урлагийн мастеруудын концерт болон орос улсын нэртэй хамтлаг, дуучдын тоглолт болж, багт наадам, залуучуудын дискотек зохиогдох юм. Гурван өдрийн турш тус  хотод  галт наадам зохион байгуулна. Буриад улсад дээрх арга хэмжээнд оролцохоор гадаад, дотоодын 2000 зочид ирэх юм. Орос улсын ерөнхий сайд Владимир Путин, Сангийн сайд болон  Ойн арга хэмжээнд бэлтгэх комиссийн тэргүүн Алексей Кудрин, ОХУ- ын Ерөнхийлөгчийн Сибирийн тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский, Монгол улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг,Сибирийн хотуудын захирагч нар хүндэт зочноори оролцож байна. 7-р сарын 1 Буриад улсад амралтын өдөр байхаар тунхаглажээ.