ШХАБ-ыг даргалаж байсан Казахстан улс 7-р сарын 1-ний өдрөөс Хятад улсад албан үүргээ шилжүүллээ.Бээжингийн мэдэгдэж буйгаар  “энэ нь тус байгуулагын хувьд алтан үе болох аж”.   ШХАБ байгууллагдсан арван жилийн хугацаанд жирийн бүсийн нэгдлээс жинтэй томоохон олон улсын бүтэц  болтлоо өссөн юм.Хятадын шинжээчдийн тайлбарлаж буйгаар ШХАБ-ын орнууд нь хамгийн ээдрээтэй асуудалд хүртэл нэгдсэн шийдвэрт хүрч чаддаг байна. Казахстан улсын нэг жилийн даргалсан хугацаанд мансууруулах бодистой тэмцэх таван жилийн стартеги батлагдсан бөгөөд ШХАБ-ын үйл ажиллагааны бүхий л чиглэлд нааштай өөрчлөлтүүд гарсан гэж саяхан Астанад болсон дээд хэмжээний уулзалтан дээр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  цохон тэмдэглэжээ. Гэхдээ энэ байгууллагад туслгамдсан асуудлууд бас бий. Үүнд: Евразийн банкны нэгэн адил тусгай банк, эдийн засгийн нарийн харилцаа  үгүйлэгдэж байна гэж  Москвагийн ОУХ-ны дээд сургуулийн профессор Сергей Лузянин тэмдэглээд «Казахстан улсын даргалсан нь тодорхой өөрчлөлтүүдийг дагуулсан төдийгүй, тэдгээр нь ихэнхдээ Хятадын нөөцөнд түшиглэсэн   эдийн засгийн салбарын анхны чухал алхамууд юм.  Түүнчлэн Төв Азид гарч ирсэн анхны эдийн засгийн шинэ төслүүд юм. Мэдээж хэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаа бол сул дорой байдалтай байна, энэ нь эдийн засгийн төслүүд хоёр, гурван  талын хэмжээнд явагдаж буйгаас болж байгаа юм. Харин ШХАБ нь аюулгүй байдлын салбар хүчирхэг болж ирж байна. Терроризмын эсрэг үйл ажиллагааны төв,  Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллага /ХАБГБ/,  бусад байгууллагуудтай  харилцан хамтран ажиллаж байдаг юм. Тэрчлэн Афганистан улстай зэрэгцэн орших тул мансууруулах бодисны хууль бус наймааны суваг байнгын түгшүүр төрүүлдэг юм» гэлээ.

         ШХАБ-ын гишүүнд элсэхээр сүүлийн жилүүдэд  дараалал үүссээд байна. Энэтхэг, Пакистан, Афганистан, Монгол улсуудыг нэрлэж болно. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж буйгаар ойрын жилүүдэд “Шанхайн клубт” шинэ гишүүд төрөхгүй бололтой. Шинэ гишүүдийг элсүүлэхэд нилээд хугацаа хэрэгтэй юм. Нэр дэвшигчид нь ШХАБ- ын 160 баримт бичиг, гэрээнүүдийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Хоёрдугаарт, БНХАУ-ын Орос, Зүүн Европ болон Төв Азийн орнуудын Холбооны тэргүүн У Дахуэгийн үзэж буйгаар ЕХ-ны өөрийн эгнээндээ гишүүн элсүүлэхэд уриалгахан биш байдаг  туршлагыг тооцох нь зүйтэй ажээ. Хамгийн чухал нь нэр дэвшигчид гишүүдийн хооронд зөрчил үүсгэхгүй байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Афганистаны асуудал гэхэд л нйитлэг хандлага нэр дэвшигчдийг эвлэрүүлэх нэг хүчин зүйл болж болох юм гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг судлах төвийн дэд тэргүүн Александр Караваев хэлээд «ШХАБ-ын чадавхитай гишүүдийн дунд сонголт төдийлөн их биш.  Тэр нь Афганистанаар л хязгаарлагдаж байна. Яагаад гэвэл Энэтхэг, Пакистан, Иран зэрэг улсууд шийдвэрлэх асуудлуудтай тул, тэд нэгдэн орвол араасаа олон улс төрийн сөргөлдөөн дагуулна.  Харин Афганистан улстай  болох юм. Тэр тусмаа үүнээс үүдээд бид АНУ-тай ямар нэгэн хамтын ажиллагааны шугамд  нэгдэн, Афганистаныг илүү энх амгалан орон болгож болох юм» гэлээ.  ШХАБ-ын тэргүүний үүргийг  Астанагаас  Бээжин хүлээж авахдаа   ойрын 10 жил хөгжүүлэх стратегийг  боловруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, гурван хор хөнөөлтэй тэмцэхээр төлөвлөж байна. Үүнд: терроризм, салан тусгаарлах, хэт давхрах үзэлтэй тэмцэх явдал  юм.БНХАУ эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд бэлэн буйгаа мэдэгдэж байна.