Өрнөдийнхний үзэл санаанд нийцэхгүй байгаа Ойрхи-Дорнодын  хэд хэдэн орны  дэглэмийг түлхэн унагаах гэсэн оролдлого  нь бүдүүлэг юм гэж  Москва үзэж байна. Энэ тухай  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Оросын Төрийн думд мэдэгдлээ.  Түүний үзэж буйгаар, Өрнөдийнхний  олон улсын, тэр тусмаа эдийн засгийн өөрлөлтийн давалгааг ашиг хонжооны үүднээс ашиглах нь зохисгүй аж.Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн байдлыг тайлбарлахдаа Сергей Лавров  дэлхий дахины хувьсгалыг хөхүүлэн дэмжих уриалга нь хариуцлагагүй хэрэг гэжээ. Өөрчлөлтүүдийг яриа, хэлцэлийн үндсэн дээр хийх шаардлагатай юм. Тэгэхгүй бол бусад  дэлхийн бүс нутгийнхан дуу дуугаа авалцсан юм болж  мэднэ. Сайд Йемений асуудлаар НҮБ-ын АЗ-ийг оросын тал шүүмжилсэн тухай сануулан, Йеменд байдал дээрдсэн нь үгүй гэв. Энэ оронд мөргөлдөөний улмаас албаны хүмүүс ч шархаджээ.  Ингэхдээ хэн ч НҮБ-ын АЗ-д хандсангүй. Дашрамд хэлхэд Йемений сөрөг хүчнийхний дунд алан хядагчид нилээд хувийг эзлоэж байгаа аж. Ливийн хувьд бол  Их Британи  улс ливийн сөрөг хүчнийхэнд хуягт хантааз, хууль хамгаалагчидад дүрэмт хувцас болон холбооны хэрэгсэл  нийлүүлэ гэж   байна хэмээн Лавров цааш ярьлаа. Харин саяхан нэгэн шинэ мэдээ гарч тарсан нь Франц улстай холбоотой ажээ. Тэрээр тус улс шүхрээр хуурай замын ажиллагаанд зориулан 40 тонн зэвсэг буулгасны дотор нилээд хэдэн хөнгөн танк байжээ. Энэ бүгд нь босогчдод  зориулагдсан аж. Орос улсын ГХЯ-ны тэргүүний тайлбар нилээд хатуу байв. «Орос улс Франц улсаас Ливийн босогчдод зэвсэг нийлүүлсэн талаар мэдээллийн үнэн бодит байдлын лавлагаа хүссэн боловч хараахан хариу ирээгүй байна. Хариуг хүлээж байна. Хэрвээ энэ нь нотлогдох юм бол 1970 оны  Тогтоолыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм» гэж Сергей Лавров хэллээ.

         Оросын сайдын энэхүү  зэмлэл нь юуны түрүүнд НАТО-д хаяглагдсан байна. Яагаад гэвэл Ливид тулалдаж байгаа эвслийн хүчийг тэдний цэргүүд бүрдүүлж байгаа. Москвад  Хойд-Атлантын түншүүдээ шүүмжлэх зүйл байна. Хамгийн гол нь  гэрээний гол дүгнэлт болох бие биенийхээ эсрэг цэргийн чадавхийг чиглүүлэхгүй буюу өөрөөр хэлбэл, АНУ-ын ПДХС-ийг оросын нутаг дэвсгэр рүү, оросын эсрэг чиглүүлэхгүй байх  хуулийн эрхийн баталгаанаас няцаж байна гэсэн үг юм. Ийм баримт бичигт нэг сарын өмнө Францын Довильд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурах байснаа  сүүлийн мөчид бодлоо өөрчлсөн юм.Үүнээс үзэхэд  Европд  хамтарсан ПДХС-ийг байгуулахыг  төлөвлөхдөө, шинэ системийг барьж байгуулах бодолгүй  байгаа бололтой. Ингэхдээ Пентагон нь урьд өмнө тэнд байсан зүйлээ  тулгахын зэрэгцээ  Москваг тактикийн мэдээллүүдээ зүгээр нэг шилжүүлнэ гэж боджээ. “АНУ- тай хийж байгаа ПДХС-ийн тухай яриа, хэлэлцээ нь  одоохондоо тийм амжилттай болоогүй байна”гэж Сергей Лавров тэмдэглэв. Яриа,хэлэлцээ нь даваа гаригт, 7-р сарын 4-ний өдөр Сочи хотод болох Орос-НАТО гийн хуралдаанаар үргэлжилнэ. Уулзалтад оролцогчидтой болон Эвслийн ерөнхий нарийн бичгийн даргатай ганцаарчлан Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев уулзах юм.  “Оросын ерөнхийлөгч нүүр тулан уулзаж  байгаад Лисабоноос хойш манай хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгаа, ямар ирээдүй хүлээж бай  гаа, ямар ямар хүнд асуудлууд тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн яаж шийдвэрлэж болох тухай өөрийн бодлоо шууд хэлэх болно“ гэж НАТО дахь Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ярилаа.