Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод өнөөдөр ажлаа эхлээд байгаа Орос-монголын ЗГ хоорондын худалдаа-эдийн засаг болон шинжлэх-ухаан техникийн хамтын ажиллагааны комиссийн хуралдаанаар хил орчмын бүс нутгийн хэлхээ холбоог хөгжүүлэх асуудал нь хэлэлцэх асуудлуудын дотор чухал байрыг эзлэх болно гэж Улаан-Үдэд Монгол улсын ЗГ-ын шадар сайд, Монгол-Оросын ЗГ хоорондын комиссийн дарга Норовын Алтанхуяг мэдэгдэв. Түүний ярьснаар хэлэлцэх асуудлуудын дотор: Алтанбулагийн худалдааны  чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх, Сүхбаатар хотын төвд бизнес төвийг байгуулах болоод гаалийн үйлчилгээг сайжруулах”зэрэг асуудлууд  орж байна. ЗГ хоорондын комиссийн оросын талын дарга Игорь Левитин хэлэлцэж эхлээд буй сэдвүүдийг тайлбарлахдаа: “Эдгээр асуудлуудын нэг нь Буриадын хил орчмын тодорхой нутаг дахь Орос-Монголын  харилцан ажиллагаа байх нь тодорхой юм”гэжээ. Орос-монголын ЗГ хоорондын   худалдаа-эдийн засаг болон шинжлэх – ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссийн ХV хуралдааны хэлэлцэх асуудлуудын  сэдвүүдэд: тээврийн салбарын хамтын ажиллагаа, ураны орд газруудад боловсруулалт хийх болон орос-монголын хамтарсан байгууллагуудын үйл ажиллагаа байх юм.  Игорь Левитин болон Норвын Алтанхуяг нар хуралдааны өмнө Буриад Улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынтэй уулзалт  хийв.