Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Приморийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийг уриалав. Оросын төрийн тэргүүний энэхүү уриалга  2012 оны 9-р сард Владивостокд болох АНД –н орнуудын ДХУ-ын хамтын ажиллагаатай шууд холбоотой юм. Медведев Владивостокд Приморье хязгаарын Захирагч Сергей Дарькинтай уулзаж ярилцсан юм.  “Хөрөнгө оруулалтын  ийм арга хэмжээнүүдийг нь нийгмийн асуудлуудыг шүийдвэрлэхийн тулд зохион байгуулдаг юм.  Бид хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийгөө юу чаддагийг харуулах ёстой юм. “гэж Медведев хэллээ. Түүний ярьснаар энэ бол шинээр бий болох ажлын байрууд, болон  хөрөнгө оруулалтын төслүүд, үүнээс үүдсэн жижг, дунд үйлдвэрүүдийн хөгжил байх юм”.