Пакистан улс нь тус улсын баруун хойд хэсэгт байдаг Шамси нисэх баазаас АНУ-ын нисэгчгүй онгоцны баазыг гарахыг шаардав. Энэ тухай пакистаны БХЯ-ны сайд Чодхри Ахмед Мухтар мэдэгдэв. АНУ нь Афганистаны дүүргүүдэд орогнох талибуудад агаараас цохилт өгөх зорилготой  нисэгчгүй онгоц байрлуулахаар   хоёр талын  байгуулсан гэрээний дагуу  Шамсийг ашиглаж буй юм. Үүний улмаас энгийн номхон ардууд амиа алдаж байгаа тул пакистаны талаас эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.