Орос улс Арктикад өөрийн оролцоог өргөтгөх бодолтой байна гэж ерөнхий сайд Владимир Путин  Екатеринбургэд болсон “Нэгдсэн Орос орон” намын бага хурал дээр хэлсэн үгнэдээ мэдэгдэв.  Путин Орос улс нь Арктикийг эзэмшихэд  бусад гадаадын түншүүдтэй яриа хэлцэл хийхэд нээлттэй байгаа бөгөөд, өөрийн геополитикийн сонирхлуудыг  тэнд хатуу, тууштай баримтлах болно гэж  Путин тэмдэглээд  энэ бүс нутгийг хог хаягдлаас нь салгах “ерөнхий цэвэрлэгээ” хийх цаг болжээ тухайлбал,  хэдэн арван жилийн өмнө станц, цэргийн баазууд болон хойд туйлын тосгонуудын эргэн тойронд бий болсон шатах-тослох материалын торхнууд юм гэлээ. Тэрээр Хойд нутгийн ууган  ард түмнүүдийн  уламжлал болон  аж ахуйн хэв маягт хүндэтгэлтэй хандахыг мартахгүй байхыг уриалав.