2012 оны Ази,Номхон далайн орнуудын ДХУ-ын объектуудын барилгуудыг хугацаанд нь ашиглалтанд өгөхийг түшмэлүүд  хариуцна. Энэ тухай тэдэнд Владивостокд шалгалтаар ирсэн  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев анхаарууллаа. Тэрээр үүний урьд  Приморьед нэг жилийн өмнө  ирсэн юм. Энэ хугацаанд ихийг хийж бүтээжээ гэж Медведев тэмдэглээд «Өнөөдөр энэхүү ажил тэргүүний технологийн стандарт дээр  үндэслэгдэн ид явагдаж байна. Бид үүнийг нүдээр үзлээ.  Владивостокд ийм өөрчлөлтүүд хийгдэж байна гэж бодоход сэтгэлд аятай байна» гэлээ. Владивостокд хийсэн айлчлалаа Орос улсын ерөнхийлөгч баригдаж байгаа  нисэх онгоцны буудлын барилгаас эхэлсэн юм. Тэндээс шууд  Русский арал руу тавигдаж буй гүүрний ажлыг  дээрээс  нисдэг тэргээр харжээ.  Үзсэн харсан зүйлээрээ ерөнхийлөгч Дмитрий Медведев сэтгэл хангалуун үлдлээ. Тэр уг барилгыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхийг шаардсан юм.

Босфор Восточный хоолойгоор дамжих энэхүү гүүр нь Владивостокийн газрын хэсгийг Русский аралтай холбосноор 2012 онд болох АНД-н орнуудын ДХУ-ын төлөөлөгчдийг тус чуулган хуралдах тэнгисийн Аякс тохоойнд хүргэж ирэх  юм. Уран барилгачдын сэдэлтээр энэ бол дэлхийд томоохон олсон  гүүрийн нэг болох бөгөөд, гол гулдан 1104 метр урттай бөгөөд энэ нь дэлхийн гүүрний барилгын практикт хосгүй юм.  Түүнчлэн гүүр нь хамгийн өндөр баганатай, болон хамгийн урт олсон гүүр байх юм. Владивостокийн  чухал барилгуудын нэг бол Алс-Дорнодын Холбооны улсын их сургууль юм. Ерөнхийлөгч оюутны хотхоны бүтээн байгуулалттай танилцан,оюутнуудын амьдрах өрөөг сайшаав. Чухамдаа тэрхүү өрөөнүүдэд  АНД-н орнуудын ДХУ-нд  төлөөлөгчидөд үйлчлэх хүмүүсийг байрлуулах юм. Харин арга хэмжээний дараа оюутнууд болон их сургуулийн эрдэмтэн багш нар амьдарна. ДХУ нь дипломат утгаараа Оросын хувьд мэдээж хэрэг чухал үйл явдал, гэхдээ энэ уулзалт ердөө хоёр хоног үргэлжилнэ. Харин баригдаж буй болж байгаа бүхэн хэдэн арван жил  үлдэх болно гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлээд «Бараг л бүх барилгууд “0” эхэлсэн дээ. Тэгээд хөрөнгө оруулалтын 80 илүү хувь нь дээд хэмжээний уулзалтыг зохион явуулахын тулд  улс болон хөрөнгө оруулагчдаас гаргасан юм. Үүний дүнд бид хотын иргэдэд болон Приморийн бүхэлд нь тав тухтай шинэ Владивосток хотыг байгуулах ёстой юм . Энэ бол хамгийн гол зорилт. Тэмдэглэж хэлхэд: дээд хэмжээний уулзалтыг чанартай зохион байгуулана гэдэг бол миний бодоход чухал, гэхдээ хоёрдугаарт тавигдах асуудал» гэлээ.

 Теарт, зочид буудлууд, ус цэвэршүүлэх станцууд, гүүрнүүд болон зам - нийт  дээд хэмжээний  уулзалтын 96 объект баригдахаар төлөвлөгдөж байна.  Тэдгээрийн ихэнхийг  нь төлөвлөгөөний дагуу ашиглалтанд өгөх юм,  гэсэн хэдий ч Владивостокд шийдэгдээгүй асуудал бас байгаа ажээ. Хоцорч буй шалтгааныг бас нарийн судлах хэрэгтэй, яагаад гэвэл бидэнд ухрах эрх үгүй гэдгийг  ерөнхийлөгч сануулаад «Мэдээж хэрэг ашиглалтанд өгөх хугацааг хэдэн ч удаа өөрчилж болно шүү дээ. Гэхдээ та бид АНД-н гишүүн орнуудын  хооронд байгуулсан гэрээний дагуу буюу 2012 оны 9-р сарын 1-ний өдөр эхлэх ёстой гэдийг ойлгож байна. Энэ хугацааг хэрхэвч хойшлуулж болохгуй гэдэг үүднээс энэ асуудалд та бүхнийг хандаасай гэж хэлэх байна» гэлээ. Владивостокд болсон хуралдаанаар ерөнхийлөгч Дмитрий Медведев бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргинд АНД-н орнуудын уулзалтанд зориулсан барилгуудыг хугацаанд ашиглалтанд оруулахыг хянах ажлыг чангатгах үүрэг өглөө. Түшмэлүүдээс барилгуудыг хугацаанд нь чанартай  ашиглалтанд өгөх хариуцлагыг өөрсдөө хүлээхийг  даалгав. АНД-н орнуудын уулзалт дээд түвшинд зохион явуулж, манай ирээдүй болсон хүүхэд залуучуудад  сайхан, орчин үеийн хот түлдэх ёстой юм шүү гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев цохон тэмдэглэв.