Орос улсын БХЯ гадаадад байдаг зөвлөлтийн цэргийн булшийг арчилан хамгаалах 8 төлөөлөгчийн газрыг нээн ажлуулна. Одоо Орос улс цэрэг дайчдын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 12  оронтой засгийн газар хоорондын гэрээ байгуулаад байгаагийн дотор  Монгол улс ч оржээ.Хуудас нь шарласан  архивын баримт бичгүүд болон тушаал, гэрэл зураг  болоод Халхын-голын дайнд оролцож явсан цэрэг дайчдын үнэмлэх энэ бүгд нь Эрхүүгийн орон нутгийн музейгээс гаргасан үзэсгэлэнгийн үзмэрүүд. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад амь үрэгдсэн дайчдын төрөл төрөгсөд тусалсан юм. Үзэсгэлэнг Эрхүүгийн нисэхийн техникумын түүхийн багш  Игорь Сеченовын тэргүүлдэг  “Восточный рубеж “/“Зүүн хил”/эрлийн отряд зохион байгуулсан юм. Тэр хэлэхдээ: “Восточный рубеж” эрлийн отряд нь 2009 онд байгуулагдсан юм. Энэ үед Монголын эрх баригчид 1939 онд  японтой хийсэн дайн болсон нутаг дэсвгэр дээр хайгуулын ажил хийхээр шийдвэрлэсэн байсан юм. 2010 оны зун манай отрядын дайчид бүрэлдэхүүнд нь орсон Халхын-гол хайгуулын том экспедиц байгуулсан юм» гэлээ.

     Экспедицийнхэн гурван долоо хоногийн дотор  нийт 16 цэргийн булш олж, дээш гарган,маршал  Г.Жуковын командлалын байрнаас холгүй Хамар даваан дээр цэргийн ёс  жаягийн дагуу оршуулжээ. Тэд 1939 оны 6-р сарын 22-нд амь үргэдсэн  цэргийн нисэгч, ахмад Виталий Елецкийн шарлийг олж, мөн тэнд  оршуулжээ. Тэр өдөр бол зөвлөлтийн цэргийн шилдэг нисэгчдийн японы нисэгчидтэй баатарлагаар тулалдсан  анхны агаарын тулалдаан байв. Харин өнгөрсөн 3-р сард ажлаа эхэлсэн өөр нэг экспедицид  олдсон баримт бичгийн дагуу дэслэгч Александр Соловьёвын онгоцыг  Буйр нуураас дээш татаж гаргах боломж олдсон юм. А.Соловьёв мөн л дайнд амь үрэгдсэн юм. «Одоо бид “Халхын-гол 2011” ээлжит экспедицдээ гарахаар бэлтгэж байна. Экспедиц нь 6-р сарын 24-нөөс 8-р сарын 12-д хүртэл үргэлжлэх юм. Хийх ажил маш их байна. Энэ нь  бидэнд байгаа мэдээгээр сураггүй болсон 6 онгоц юм. Зөвлөлтийн хилчдэд зориулсан хөшөөг байгуулж,  Дорнод, Хэнтий аймгуудад эрлийн ажлаа явуулна. Бүх ажлыг монголын талтай зөвшилцөнө, Дорнод аймаг бол онцгой хамгаалалттай хилийн бүс юм. Бид монголын хилчид, гаалийн ажилтнууд болон цэргийнхэнтэй хамтран ажилладаг» гэж Игорь Сеченов хэллээ.

    Эрлийн ажлыг архивын материалуудыг үндэслэн явуулдаг юм. Одоо  тэдгээрийг  үзэж болно. Игорь Сеченовын эрж хайх гэж буй онгоцнууд нь  1939 оны 8-р сард японы нисгэгчидтэй агаарт тулалдаж байгаад  сөнөсөн онгоцнууд юм.  Эдгээр багийнхан одоо болтол сураггүй алга болсонд тооцогддог юм. Эндхийн жирийн оршин суугчид мэдэх зүйлээ харамгүй ярьж өгдөг. Буйр-нуур руу явах үүний өмнөх экспедицийн үеээр нутгийн оршин суугч дөрвөн онгоцны сэг үзүүлэхийг амласан юм. Түүнчлэн, монголын загасчид нуурын ёроолд ямар нэгэн төмөр зүйл байсныг ярьсан. Хоёр ч удаа тэд онгоцны хэсгийг гаргаж авсан гэж ярьсан юм. Бас нэгэн онгоцыг монголын  хилчид Их Хянганы нуруунаас олсон байсан. Бид баримт бичгүүдийг судалсан чинь, тэр онгоц Эрхүүгийн онгоцны үйлдвэрт 1939 оны 8-р сарын 18 нд үйлдвэрлэгдсэн  1617  дугаартай сөнөөгч онгоц байсан юм. Монголын хилчид бидэнд тэр онгоцыг харуулахад бэлэн байгаа». Игорь Сеченов  хэллээ.   Сүүлчийн цэргийг баатарын ёсоор оршуулаагүй цагт, Дайн төгсөөгүй байна гэж Оросын алдарт цэргийн жанжин Александр Суворовын 18-р зуунд хэлж байсныг орос улсад мэдэх хүн олон бий. Тэдний дунд  Игорь Сеченовоор тэргүүлүүлсэн “Восточный рубеж” эрлийн экспедиц зүй ёсоор орно.