Хятад улс хоёр дахь байгалийн хийн хоолойг тавих ажлаа дууслаа. гэж CNPC /Си-Эн-Пи-Си/ компаний дэд ерөнхийлөгч Ляо Юнъюань мэдэгдэв.  Ирэх жилийн 6-р сар гэхэд дахин 8 туслах салааг барьж дуусгана гэж  нэмж хэлэв. 142,2 тэрбум юаний /21,88 тэрбум долл/ өртөгтэй  Хийн хоолойг тавих ажил дууссаны дараа  30 тэрбум шоо метр байгалийн хийг жилд дамжуулах боломжтой болох юм. Хийн хоолойгоор хийг төв Азийн болон БНХАУ-ын  Синьзян-Уйгарын өөртөө засах оронд нийлүүлэх юм. Түүнчлэн хийн хоолойгоор Янцзы, Жуцян голын сав газруудад оршдог хот сууринд нийлүүлэх юм. Хийн хоолой нь хятадын 15 бүс нутагтай огтлолцон, хятадын 400 сая  иргэдийн байгалийн хийн хэрэгцээг хангаж байх юм.  Түүнчлэн Хятад улс нь хийн хоолойн гурав дахь хоолойг тавихаар зорьж байгаа төдийгүй жил тутамд 20 шоо метр байгалийн хийг төв Азийн орнууд руу дамжуулах юм. Хятадын анхны хийн хоолойг Таримын хөндийгөөс Шанхай руу тавьжээ. Түүгээр одоо жил бүр 12 тэрбум шоо метр хий дамжуулж байна.