Дэлхийн улс төрийн хамгийн том нам - Хятадын КН 90 жилийн ойгоо 7-р сарын 1-нд тэмдэглэнэ. 2010 оны  шувтаргаар нам 80 сая гаруй гишүүнтэй байсан. Энэ нь Их Британи, Испани, Франц зэрэг гурван улсын  хүн амаас илүү олон байна. ХКН олон үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон байна. Тэр 60 жилийн турш дэлхийн хамгийн олон хүн амтай улсын эрх баригч нам хэвээр байна.Тэгэхдээ ХКН  улс орныхоо дүр төрх төдийгүй дэлхийн эдийн засгийн  байдлыг тодорхойлох нөлөөтэй байна. БНХАУ «дэлхийн фабрик» аль хэдийнэ болсон хийгээд одоо дэлхийн эдийн засгийн өсөлтийн нэг ёсны зүтгүүр боллоо. 1970-ад оны сүүлээр КН-аас санаачилж эхлэсэн эдийн засгийн шинэтгэл явуулах талаар Хятадын гаргасан ололт амжилт, зарим улсын атаархал төрүүлж байна

    ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао саяхан ТХ-ны УТТ-ны гишүүдийн өмнө үг хэлэхдээ нам тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалахын тулд авилгалтай тэмцэх ёстойг онцлов. 2010 онд бараг 32 мянган хүн намын эгнээгээс гарсан гэж ойн өмнөхөн зарлан мэдээлжээ. Дийлэнх олонхийг нь ХКН-аас хөөж гаргасан билээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжил Хятадын хүн амд тэр болгон ашиг тусаа өгөөгүй. Нийгэм давхраг давхрагаар хуваагдах явдал гаарсаны улмаас санал зөрөөлдөөн, мөргөлдөөн үүсч байна. Иймээс ХКН шинэ сорилтыг давах болсон. Нийгмийн өв тэгш байдлыг хангах нь зайлшгүй чухал гэж сүүлийн үед намын удирдагчид олонтаа ярив.

   Хувийн бизнесийн төлөөлөгчдийг намд элсүүлэх шийдвэр чухал ач холбогдолтой байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев хэлээд «Эдгээр гишүүн хэдхэн хувь эзлэж байгаа боловч КН-ыг нийт ард түмний шинж чанартай болгосон. Одоо энэ нь ангийн тэмцэл хийхэд бэлэн байгаа нам биш, нийгмийн идэвхи санаачлагтай гишүүдийг нэгтгэсэн нэгдэл боллоо. ХКН идэвхи санаачилгатай хүмүүсийн үлэмж хэсгийг нэгтгэж, орчин цагийн Хятад улсыг удирдаж буй нэгдэл болж хувирсан» гэв.

    Хамгийн олон од тоглосон «Намыг үндэслэн байгуулсан нь» кино ойн өмнөхөн Хятадад дэлгэцнээ гарав. Намыг үндэслэн байгуулагчдийн дүрд тоглож буй цөөнгүуй жужигчин гадаадын иргэд байгаа нь онцлог. Энэ нь ХКН-аас саначилсан ил тод бодлогын үр дүн билээ. ХКН-ын үзэл суртлын үндэс өөрчлөгдсөнд шинжээчид анхаарлыг хандуулж байна. «КН ажилчин ангийн эрх ашгийг эн түрүүнд тавихаа аль хэдийнэ больсон. Хамгийн хүчирхэг улс болох зорилго ХКН-ын үйл ажиллагаанд эн түрүүнд  гарчээ. Нийгмийн шудрага ёс, ажилчин анги, өргөн ард олны эрх ашиг гэх мэт шалгуурыг намын үзэл суртлаас хассан байна. Гаднын сур хүч марксизмын үүднээс үзэл суртлын шалган байцаалт мэт харагдана. Гэвч энэ нь ХКН-ын хувьсалын зүй ёсны үр дүн юм. ХКН 100 жилийн ойгоороо  танигдашгүй болтлоо өөрчлөгдөж, ууган  төрх нь  огт  өөр болох байх» гэж Андрей Карнеев хэллээ.

     Мао Зэдун марксизм-ленинизм, социалист зам, КН-ын удирдлага зэрэг стратегийн гурван чиг баримжааг 1949 онд БНХАУ-ыг зарлан тунхаглагдснаас хойш тодорхойлсон билээ. Одоо Хятадад улс орны өвөрмөц байдлыг харгалзан үзсэн социализмын үзэл суртлын хувьд Дэн Сяо Пиний үзэл санааны тухай их ярьцгааж байна. Зах зээлийн зам Хятадын хувьд хөгжлийн гол зам болсон. КН-ын удирдлага л урьдын адил БНХАУ-ын улс төрийн амьдралын хөдөлбөргүй гол хүчин хэвээр байна.