Женерал Электрик /GE /корпорац Сколковод эрдэм-шинжилгээний төв байгуулна. Энэ тухай Гэрээнд өнөөдөр Москвад гарын үсэг зурав. Корпорацын энэхүү төвд  50 эрдэм шинжилгээний ажилтан ажиллах ажээ. Тэд эрчим хүчний, анагаах ухааны болоод  мэдээллийн технологийн салбарын үр ашгийг дээшлүүлэхэд анахааран ажиллах юм.  GE-ийн төлөөлөгчид энэхүү төв нь оросын шинжлэх ухааны чадавхыг  тодорхой бизнес-төслүүд дээр  сайжруулахад үндэс суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. GE Орос улсад ХХ зууны эхэн үеэс ажиллаж байгаа юм.  1920-30 онуудад тус компани нь  ЗХУ-ын  эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд оролцож байсан юм.