Африкийн Холбооны тэргүүн Жан Пинг Франц улсыг Ливийн босогчдод зэвсэг нийлүүлж дэмжиж буйг эрс шүүмжлэв. Тэрээр Би-би-сид өгсөн ярилцлагадаа  ийм маягийн үйл ажиллагаа нь иргэний дайн болон сомалийн ижил асуудалд хүргэж болох юм гэж мэдэгдэв. Жан Пинг нь францын зэвсэг тус улсын  нутаг дэвсгэрт тархаж болох юм гэж сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Саяхан Францын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб ливийн удирдагч Муаммар Каддафи болон түүний талынхны эсрэг францын онгоцноос хөнгөн зэвсэг болон цэргийн хэрэгслийг шийджээ. Энэ явдал 6-р сарын эхээр Триполиос баруун-өмнөд хэсэгт  Жебель-Нефуса ууланд болсон юм. Үүний өмнө францын “Фигаро” ливийн босогчдод зөөврийн их бууны цогцолбор болон танкны эсрэг пуужин буулгасан гэж мэдээлж байжээ.